Украин Оросын өмнөд хэсэгт орших олон улсын томоохон хоолойн шахуургын станцад цохилт өгснөөр Казахстанаас баруун Европ руу экспортолдог газрын тосны нийлүүлэлт тасалдсан болохыг хоолойн оператор даваа гарагт мэдэгдэв.

Өнгөрсөн шөнө болсон халдлагад Казахстанаас Оросын өмнөд хэсэг болон Хар тэнгисээр дамжуулан баруун Европ руу газрын тос нийлүүлдэг Каспийн хоолойн консорциум (CPC)-ын станц өртсөн байна. Халдлагад тэсрэх бодис бүхий долоон дрон оролцжээ. 

1,500 км урттай дамжуулах хоолойг Орос, Казахстаны засгийн газар, мөн Chevron, ExxonMobil, Shell зэрэг барууны эрчим хүчний томоохон компаниудыг багтаасан консорциум ажиллуулдаг. Тус консорциумын мэдээллээр 2024 онд уг хоолойгоор тээвэрлэсэн 63 сая гаруй тонн газрын тосыг Оросын өмнөд хэсгийн Новороссийск боомтын терминал дахь нөөцлүүрүүдэд шилжүүлэн ачсан байна.

Халдлагад Оросын өмнөд Краснодар муж дахь хамгийн том станц болох Кропоткинская станц өртсөн бөгөөд хүн бэртэж гэмтээгүй болохыг “CPC” мэдэгджээ. Ажилтнууд нь яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлснээр газрын тос асгарахаас сэргийлсэн болохыг мэдэгдэлдээ дурдсан байна.

Оросын Батлан ​​хамгаалах яамны тусдаа мэдэгдэлд өгүүлснээр өнгөрсөн шөнө агаарын довтолгооноос хамгаалах ангиуд нь Украины 90 дрон, түүний дотор Краснодар мужид 24 дроныг устгажээ.

Харин Украины Агаарын цэргийн хүчин Оросоос хөөргөсөн 147 дроноос 83-ыг нь унагасан бөгөөд 59-ийг нь ямар нэгэн хохиролгүйгээр устгасан болохоо мэдэгдэв.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Украины дроны дайралт,