ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) Украины тусгай албаны төлөөлөгчөөр ажиллаж, эрчим хүчний объектууд болон цэргийн офицеруудын эсрэг халдлага үйлдэхээр төлөвлөж байсан дөрвөн эмэгтэйг баривчилснаа мэдэгдэв.

ФСБ Украины тусгай албанд элссэн дөрвөн эмэгтэй агентын үйл ажиллагааг таслан зогсоолоо гэж хууль сахиулах байгууллага мэдэгдэлдээ дурджээ.

Эдгээр эмэгтэйчүүдийг Крымийн Севастополь боомт хот, Оросын өмнөд хэсгийн Воронеж, Ростов-на-Дону хотуудаас баривчилсан байна. 

Тэднийг Оросын Батлан ​​хамгаалах яамны ахлах офицерууд болон эрчим хүчний объектуудын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа, террорист ажиллагаа явуулах”-ын тулд Украины нутаг дэвсгэрт галт зэвсэг, мина, тэсрэх бодис ашиглах, мөн дрон нисгэх чиглэлээр сургалтад хамрагдсан гэж ФСБ мэдэгдэв.

Эмэгтэйчүүдийн гэрт нэгжлэг хийх явцад олон тооны тэсрэх бодис, тэсрэх бөмбөг хийх материал, Украины талтай харилцах хэрэгсэл олдсон байна.

Мэдэгдэлд дурдсанаар бүгд хэргээ хүлээсэн бөгөөд 30 хүртэлх жилийн хорих ял авч магадгүй байгаа аж.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Холбооны аюулгүй байдлын алба,