Орос улс Ижил мөрний бүсэд “Ярс” тив алгасагч баллистик пуужинг радарт илрүүлэхгүйгээр зөөвөрлөх дадлага сургуулилалт хийсэн болохыг тус улсын Батлан хамгаалах яам пүрэв гарагт мэдэгдэв.
Тус яам пуужин харвагчийг цаст ой дундуур тээвэрлэж буй бичлэгийг мөн нийтэлсэн байна.
Яамны мэдэгдэлд дурдсанаар сургуулилалтын хүрээнд пуужинг өнгөлөн далдалсан байдалтайгаар “байлдааны эргүүлийн зам” дагуу хээрийн нөхцөлд 100 км хүртэлх зайд зөөвөрлөсөн байна.
Энэ хооронд явган цэргүүд хорлон сүйтгэх бүлгүүд болон дайсны тагнуулын эсрэг дадлага хийсэн гэв.
“Ярс” бол ачааны машинаар зөөвөрлөх эсвэл силос дотор байрлуулах боломжтой цөмийн хүчин чадалтай пуужин юм. Украины дайны улмаас сөргөлдөөн ширүүсэж байгаа энэ үед барууны орнуудад цөмийн сэрэмжлүүлэг өгөх үүднээс Орос улс өнгөрсөн жил ижил сургуулилалт хийж байв.
Эх сурвалж: Reuters

#Батлан хамгаалах яам, #ОРос, #Ярс тив алгасах баллистик пуужин,