Украины дроны халдлагын улмаас Оросын өмнөд хэсгийн Краснодар мужийн газрын тосны агуулахад гал гарсныг бүс нутгийн албаныхан лхагва гарагт мэдэгдэв.
“Каневский дүүргийн Новоминская тосгонд газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг саванд гарсан галыг бүрэн унтраасан” гэж бүс нутгийн удирдлагууд “Telegram”-д нийтэлсэн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Үүний өмнө, мужийн захирагч Вениамин Кондратьев дроны үлдэгдэл унаснаар гал гарсан бөгөөд 19 төрлийн техник хэрэгсэл бүхий 19 хүний бүрэлдэхүүнтэй баг галыг унтрааж байгаа талаар мэдэгдээд байсан юм.
Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй ч албаны мэдэгдэлд тодорхой байршил болон хохирлын хэмжээ дурдагдаагүй байна.
Тус улсын агаарын довтолгооноос хамгаалах ангиуд өнгөрсөн шөнийн дотор Украины дөрвөн дроныг устгасан талаар Оросын Батлан хамгаалах яам тусдаа мэдэгдсэн ч уг мэдэгдэлд Краснодар мужийг дурдаагүй байна.
Яамны зүгээс хэдэн дрон хэдэн дрон устгасан тухайгаа мэдээлдэг ч хэдийг илрүүлснээ мэдээлдэггүй.
Сүүлийн өдрүүдэд Оросын эрчим хүчний байгууламжийг онилсон Украины дроны довтолгооны улмаас мөн Волгоград муж дахь томоохон газрын тос боловсруулах үйлдвэр, Астрахань мужийн байгалийн хий боловсруулах үйлдвэрт гал гарсан.
Эх сурвалж: Reuters

#Краснодар, #ОРос, #Украины дроны дайралт,