Оросын төрийн өмчит “Роснефть” компани биеэ үнэлэгчдийг цалинжуулдаг болохыг Кремлийн шүүмжлэгч асан Алексей Навальныйн багийнхан пүрэв гарагт дэлгэжээ.
Навальныйн баг “Роснефть” компанийн ажилчдын нэрс, төрсөн огноо, цалин болон бусад мэдээллийг утасны болон цагдаагийн байгууллага дахь мэдээлэл, биеэ үнэлэгчдийн цахим хуудас, олон нийтийн сүлжээний профайлтай харьцуулан шалгасан байна.
Үр дүнд нь компанийн 20 гаруй эмэгтэй ажилчдыг биеэ үнэлэгчдийн цахим хуудсанд бүртгэлтэй болохыг, эсвэл нээлттэй мэдээллийн санд биеэ үнэлэгчдийн жагсаалтад байдаг болохыг тогтоожээ.
Компанийн ажилчдын бүртгэлд өгүүлснээр 28 настай Анастасия И. нь компанийн өмчийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажилладаг бөгөөд 2024 онд бараг 2.5 сая рубль буюу 25,400 ам.долларын цалин авсан байна.
Гэхдээ түүний дугаарыг бусад хүмүүс ахлах мэргэжилтэн бус “Биеэ үнэлэгч Яна”, “Питерийн бүсгүй 50% Татар”, “Анастасия, 19 настай, өндөр 167, жин 52, хөхний хэмжээ 4” гэх зэргээр хадгалсан байжээ. Тэрээр мөн “Skin Market” нэртэй биеэ үнэлэгчдийн сайтад бүртгэлтэй болохыг Навальныйн багийнхан тогтоосон байна.
Бизнес удирдлагын хэлтсийн орлогч дарга Альбина Иванова 2016 онд тус компанид ажилд орохдоо 21 настай байсан ба 3,000 ам.доллароор буюу компанийн туршлагатай ажилчдаас хоёр дахин өндөр дүнгээр цалинждаг байжээ. Тэрээр сүүлийн есөн жилийн хугацаанд хамгийн багадаа 33 сая рубль буюу 335,624 долларын цалин авсан байна.
Тэрээр “Роснефть”-ээс гадна 2017 оноос хойш компанийн Гүйцэтгэх захирал Игорь Сечиний хамтрагч Эдуард Худайнатовын эзэмшдэг “Independent Oil and Gas Company”-иас 300 сая рубль буюу 3 сая ам.долларын цалин авчээ.
Нислэгийн хяналт болон Сечиний гадаадад хийсэн аяллын талаарх олон нийтэд нээлттэй мэдээлэл, Ивановагийн олон нийтийн сүлжээний түүхэд үндэслэн Иванова, Сечин нарыг сүүлийн есөн жилийн хугацаанд хувийн онгоцоор 58 удаа хамт аялсан болохыг Навальныйн баг мөн олж тогтоосон байна.
“Роснефть” болон Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон болох Сечин нарын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Роснефть, #Игорь Сечин, #биеэ үнэлэлт,