Лхагва гарагийн орой Вашингтон ДС хотод Канзас мужийн Вичита хотоос ирсэн “American Airlines” компанийн онгоц АНУ-ын армийн “Black Hawk” нисдэг тэрэгтэй мөргөлдөж Потомак гол руу унаж осолдсон.

Тэгвэл уг онгоцоор Оросын мөсөн гулгалтын дасгалжуулагч, дэлхийн аварга асан Евгения Шишкова, Вадим Наумов нар зорчиж явсан болохыг Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Шишкова, Наумов нар 1994 онд уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 1998 оноос хойш АНУ-д амьдарч, залуу уран гулгагчдыг сургаж байсан аж.

Ганцаарчилсан төрөлд АНУ-ын нэрийн өмнөөс өрсөлдсөн тэдний хүү Максим ч мөн онгоцонд байсан байх магадлалтай гэж Оросын “Тасс”, “РИА” агентлаг мэдээлэв. Тэрээр Канзас мужийн Вичита хотод нэгдүгээр сарын 20-26-ны хооронд болсон АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байна.

Оросын “Mash” агентлагийн мэдээлснээр хосууд тэмцээнээ дуусгаад залуу уран гулгагчдын хамт тус нислэгээр буцаж байжээ. Тэдэнтэй хамт тус нислэгээр зорчиж явсан байх магадлалтай 13 тамирчны ихэнх нь АНУ руу цагаачилсан орос хүүхдүүд аж.

Онгоцонд мөн уран гулгагч асан Инна Волянская байсан талаар “Тасс” мэдээлэв. Инна нь Вашингтоны уран гулгалтын клубт дасгалжуулагчаар ажилладаг байна.

“American Airlines”-ын онгоцонд 64 хүн, АНУ-ын армийн нисдэг тэргэнд гурван цэрэг байсан талаар албаныхан мэдэгдээд байгаа.

Хотын гал түймрийн албаны даргын мэдээлснээр эрэн хайх аврах ажиллагаанд 300 орчим хүн оролцож байгаа ба одоогийн байдлаар 19 цогцос уснаас гаргасан байна.

Эх сурвалж: CNN

#American Airlines, #АНУ, #Онгоцны осол, #Вашингтон ДС, #Black Hawk,

0 / 1000