Вашингтон ДС хотын Рональд Рейганы үндэсний нисэх онгоцны буудлын ойролцоо “American Airlines” компанийн онгоц АНУ-ын армийн нисдэг тэрэгтэй мөргөлджээ.
Онгоц Потомак голд унасан бөгөөд эрэн хайх, аврах ажил эхэлсэн байна.
Холбооны Нисэхийн Удирдлагын мэдээлснээр 78 хүртэлх хүний суудалтай “Bombardier CRJ700” тийрэлтэт онгоц лхагва гарагийн 21:00 цаг орчимд хөөрөх зурвас руу ойртож байхдаа нисдэг тэрэгтэй мөргөлдсөн байна.
Албаныхны мэдээлснээр Канзас мужийн Вичита хотоос ирсэн “American Airlines” компанид харьяалагддаг онгоцонд осол болох үед 60 зорчигч, нислэгийн багийн 4 гишүүн зорчиж явжээ.
Потомак голд эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаа ба үүнтэй холбоотойгоор нисэх онгоцны буудлын хөөрөх, буух хөдөлгөөнийг зогсоосон болохыг нисэх онгоцны буудлын зүгээс “Х”-ээр мэдэгдсэн байна.
Зорчигч тээврийн онгоцтой мөргөлдсөн АНУ-ын армийн “Black Hawk” нисдэг тэргээр гурван цэрэг зорчиж байсан бөгөөд дотор нь өндөр албан тушаалтан байгаагүй болохыг АНУ-ын батлан хамгаалахын албаны хүн мэдэгдэв.
Холбооны нисэхийн удирдах газар ослын талаар мөрдөн шалгалтын ажиллагааг аль хэдийн эхлүүлсэн байна.
Эх сурвалж: BBC

#American Airlines, #АНУ, #Онгоцны осол, #Вашингтон ДС,