Мягмар гарагт явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл Гренландчуудын 85 хувь нь Данийн хагас автономит нутаг дэвсгэрийг АНУ-д нэгтгэхийг хүсэхгүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын эхээр Гренландыг АНУ-ын аюулгүй байдалд чухал ач холбогдолтой болохыг онцлоод, Дани улсыг стратегийн ач холбогдолтой арлын хяналтыг АНУ-д шилжүүлэхийг санал болгосон юм.

Данийн өдөр тутмын “Berlingske” сонины захиалгаар явуулсан судалгаанд оролцогчдын 6% нь АНУ-ын нэг хэсэг болохыг дэмжсэн бол 9% нь хараахан шийдээгүй гэж хариулсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч арлын аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлснээс хойш Дани улс Гренландын батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Улмаар Арктик дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлэхэд 14.6 тэрбум крон буюу 2.04 тэрбум доллар зарцуулахаар төсөвлөснөө даваа гарагт мэдэгджээ.

Дани улс 2009 онд Мексикээс том газар нутагтай ч 57,000 орчим хүн амтай Гренландад хууль тогтоох, бодлого тодорхойлох эрхийг нь олгож, засан тохинох эрхийг нь ихээхэн өргөжүүлсэн юм. Ингэснээр бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо зарлах эрх нь нээгдсэн юм.

Арлын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Гренландын Ерөнхий сайд Муте Эгедэ арлыг худалдахгүй, тэдний ирээдүйг ард түмэн нь шийднэ гэдгийг удаа дараа мэдэгдсэн.

Гренландын баруун хойд хэсэгт орших Питуффик сансрын баазад АНУ-ын армийн бие бүрэлдэхүүн байнга байрладаг. Арал нь Европоос Хойд Америк хүрэх хамгийн дөт зам бөгөөд энд баллистик пуужингаас сэрэмжлүүлэх систем нь байдаг тул АНУ-ын хувьд чухал ач холбогдолтой байршилд тооцогддог.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Дани, #Гренланд,

0 / 1000