“ЖИГЗАВЫН ДОРЖДАГВЫН БАРИМТАТ ӨВ" үзэсгэлэн Монголын театрын музейд нээлтээ хийлээ.
Ж.Дорждагва нь Бөмбөгөр ногоон театрын дуучин, Боржигон, Баянбараат, зүүн, баруун аймгийн 4 үндсэн аялгуугаар 200 гаруй уртын дуу дуулдаг, үүнээс 50-иад нь шашны гүн ухааны шаштир дуу дуулдаг, зарим уртын дууг 3-4 аялгуугаар нь дуулдаг онцгой ой тогтоолтой авьяастан байжээ.
Түүний дуулах эрдмийн багш нар Магсархурцын Дугаржав, Богд хааны болон төрийн найруудад очиж дуулдаг Балингийн Лувсангомпил, Цэцэн хан аймгийн хошууны Самын Гомбо, Засагт хан аймгийн хошууны Гэлэнхүүгийн Поврон нар байв. Ж.Дорждагвад 1935 онд анхны Алдарт гавьяат дуучин цол, 1936 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, 1956, 1964 онд “Алтан гадас” одон, 1941 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль” -иар шагнуулжээ.
Ж.Дорждагва монгол орны өнцөг булан бүрд очихдоо нутаг хошууны сайн дуучдаас суралцдаг, уртын дууны арвин сан, авьяас билгэтэй өвлөн уламжлагч байжээ. Ой тогтоолт сайтай, сэргэлэн оюунлаг хүн тул 1932 оны үед Зөвлөлтөөс уригдан ирж нот зааж байсан А.Кольцовийн заасан нотны ухааныг сайтар сурч, хөгжим судлаач М.Бехлина Печникова болон М.Дугаржав багшийнхаа хамт 40-өөд дууг нотлолсон байдаг. Түүний дуулдаг уртын дуу нь гүн гүнзгий утга агуулга бүхий олон бадаг /зарим дуу нь 13 түрлэгтэй байсан байна/ шүлэгтэй, хөг аялгуу нь өвөрмөц авъяас билэг шаардсан ардын үнэт баялаг өв болж бидэнд уламжлагдан иржээ.
Үзэсгэлэнд нийт 64 гэрэл зураг, судалгааны эх сурвалжууд, 21 ширхэг CD, DVD, 52 ном, 23 гар бичмэл, постер илтгэл 3, эд өлгийн зүйл болох Ж.Дорждагва болон эхнэр Д.Мажаагийн өмсөж байсан дээл, ударник тэмдэг 1, алтан гадас одон 1, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн тэмдэг 1, гавьяатын тэмдэг 1, шилэн хоргонд пянз 1, 25 (1925) “Монгол дуунуудын түүвэр”, 26 (1936) оны “Монгол уртын дуунуудын түүвэр” номуудын эх хувилбар уран бүтээл дэлгэгдэж байна.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #"Жигзавын Дорждагвын баримтат өв" үзэсгэлэн дэлгэгдлээ,