Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2025.01.27) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2024 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааныхаа тайланг танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тус Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 22 удаа хуралдаж, давхардсан тоогоор нийт 42 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн хэмээн Р.Сэддорж дарга танилцууллаа. Хууль тогтоомжийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 11 удаа хуралдсан байна. “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 1, “Хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Нэр дэвших тухай хүсэлтийн загвар батлах тухай”, “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын 8 төсөл боловсруулан, батлуулжээ. Мөн Байнгын хороо хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд дараах санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласныг Р.Сэддорж дарга хэвлэлийн бага хурлын үеэр дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Үргэлжлүүлэн Байнгын хорооны дарга тайлант хугацаан дахь хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгөв. Эдийн засгийн байнгын хороо хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд дараах санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллажээ. Тухайлбал, төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн 5 санал, дүгнэлт; анхны хэлэлцүүлгийн 12 санал, дүгнэлт; эцсийн  хэлэлцүүлгийн 4 танилцуулга; холбогдох Байнгын хороонд хүргүүлсэн 8 санал, дүгнэлт болон ажлын хэсгийн 6 танилцуулгыг бэлтгэсэн байна. Мөн эрхлэх асуудлынхаа хүрээнд 2 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган, эцэслэн батлуулсан байна.

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 9 дэх удаагийн Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллах зохицуулалттай байдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга дурдав. Эдийн засгийн байнгын хороо 25 гишүүний бүрэлдэхүүнтэй.

Ээлжит чуулганы эхэнд Улсын Их Хурлын гишүүдээс санал авсны үндсэн дээр холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,  хэрэгжилтийг нь эрчимжүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан болохыг тэрбээр дурдав. Энэ хүрээнд болон Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг; Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг; Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулсан байна.

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан юм. Энэ талаар Р.Сэддорж дарга дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Нэр дэвшигч сонгон шалгаруулах үйл ажиллагаа 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай Байнгын хорооноос баталж, 2025 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл бүтэн 2 сар гаруй хугацаанд үргэлжилжээ. Энэ хугацаанд олон нийтийн дундаас нэр дэвших хүсэлтийг 14 хоног нээлттэй зарлан хүлээн авч, энэ дагуу Байнгын хороонд ирсэн нийт 45 иргэний хүсэлтийг Байнгын хорооны хурлаар хэлэлцээд үүнээс нийт 20 албан тушаалд нэр дэвших тухай иргэний хүсэлтийг сонгон шалгаруулж, Улсын Их Хурлын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын удирдах албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн юм. Үүний дараа нэр дэвшигчдийн танилцуулга, холбогдох бусад материалыг олон нийтэд ил байрлуулан 14 хоногийн  турш танилцуулж, сонсголд оролцох хүсэлт гаргасан иргэний төлөөллийн хүсэлтийг хүлээн авчээ.

Сонсголын бэлтгэлийг хангаж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэр дэвшигчдийн сонсголыг нээлттэй, шууд илээр явуулсан бөгөөд Эдийн засгийн байнгын хороо 13 цагийн турш тасралтгүй хуралдаж, нэр дэвшигч нэг бүрээр сонсгол явуулан нэр дэвшигч тухайн албан тушаалын шаардлагыг хангах эсэх талаар хэлэлцсэн болохыг тэрбээр мэдээллээ. “Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш, эдгээр албан тушаалуудад хуульд заасны дагуу 3-8 жилийн турш томилгоо хийгээгүй, үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байсныг шинэ байгуулагдсан Улсын Их Хурал энэхүү сонсголын үр дүнд бүх албан тушаалын томилгоог хийж, үүсээд байсан гажуудлыг арилгаснаараа онцлогтой” хэмээн Байнгын хорооны дарга тэмдэглэсэн.

Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, Байнгын хорооны ажлын албаны албан хаагчид Монголбанканд ажиллаж, Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн төлөв байдал, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого, үр дүнгийн талаар танилцуулсныг мөн тэрбээр дурдав. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаатай танилцсан болохыг мэдээлсэн.

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 7 хууль, тогтоолын төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлт 12, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн 4 танилцуулгыг d.parliament.mn цахим системд байршуулсан байна. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамСангийн яамАж үйлдвэр, эрдэс баялгийн яамЭрчим хүчний яамны мэдээллийг тус тус сонсож, энэ хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталж, Засгийн газарт хүргүүлжээ.

Хэвлэлийн бага хуралд Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Х.Ганхуяг, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Д.Энхтүвшин нар оролцсон юм.

Олон намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй болсон парламент хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг хэлэлцэн баталсан гэдгийг Х.Ганхуяг гишүүн дурдаад “Улс орны хөгжлийг эрчимжүүлэх 14 мега төслийг эхлүүлэх, эрх зүйн орчныг шинэтгэх, хүний эрхийг хамгаалах, бизнес, эдийн засгийн тэлэлтийг бий болгох асуудлыг эдгээр хөгжлийн төлөвлөгөөндөө оруулж, баталсан.  Өнгөрсөн хугацаанд олон шалтгаанаар хөдөлгөж чаддаггүй байсан эдийн засгийг эрчимжүүлэх олон асуудлыг 2024 оны намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн, шийдвэрлэж байгаа нь онцлог юм” хэмээв. Мөн Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд бизнес, эдийн засгийн тэлэлтийг авчрахын тулд Татварын багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулан, ажиллаж байгааг дурдаад өөрийн ахалж буй ажлын хэсгийнхээ үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан ажлыг хэсгийг Х.Ганхуяг гишүүн ахалж, ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд төрөөс олгодог аливаа төрлийн зөвшөөрлийн тоог бууруулах, бүртгэл нэрийн дор явуулдаг олон тооны зөвшөөрлийн харилцааг цэгцлэхээр ажиллаж байгаа гэлээ. Тодруулбал, иргэн, аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэх, эдийн засгийн эрх чөлөөг нь хангах чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм байна. Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхлэхээс өмнө тус ажлын хэсээс хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Татварын багц хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ний өдрөөс эхлэн 60 хоног турш зохион байгуулах юм байна. Энэ хүрээнд хөдөлмөрлөж буй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар дундаж давхаргыг тэлэх, бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа Х.Ганхуяг гишүүн танилцуулсан. Мөн тэрбээр Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурал хэлэлцэж эхэлснийг онцлоод, ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Эдийн засгийн байнгын хороо үүнд анхаарал хандуулан ажиллах болно хэмээлээ. Д.Энхтүвшин гишүүн тус хуулийн төслийн зохицуулалтыг мөн онцлоод “Эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр болсон байгаа. Төсөв ДНБ-ий 35 хувьтай тэнцэж байна, үүнтэй дүйцэх хэмжээний төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Монголын топ 100 аж ахуйн нэгжийн 90 орчим хувь нь төрөөс олгодог лиценз, зөвшөөрөл дээр суурилдаг. Эдгээрийг зохистой хэмжээнд хүргэх, эдийн засгийн өсөлт, үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй, өгөөжтэй болгох чиглэлд Эдийн засгийн байнгын хорооны гишүүд анхаарч аижллана гэж бодож байна” гэв.

Ийнхүү Байнгын хорооны дарга, гишүүд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаарх мэдээллээ дэлгэрэнгүй танилцуулсны дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

#live, #Эдийн засгийн байнгын хороо, #тайлан,