Москва хотын дарга Сергей Собянин агаарын довтолгооноос хамгаалах ангиуд Оросын нийслэлийг чиглэн нисэж байсан Украины дроны гурван өөр довтолгоог таслан зогсоосон болохыг мэдэгджээ. 

Собянины хэлснээр нийслэлээс зүүн өмнө зүгт орших Коломна болон Раменское хотын агаарын довтолгооноос хамгаалах ангиуд нэг бүлэг дроны довтолгоог няцаасан байна. 

Тэрээр хэдэн дрон устгасан болохыг тодорхой хэлээгүй ч дрон унасан газарт ямар нэгэн хохирол учраагүй, хүн амь эрсдээгүй болохыг мэдэгджээ. 

Үүнээс хойш хотын дарга дахин хоёр удаа дроны дайралтын талаар мэдэгдэл хийсэн байна.

Түүний хэлснээр Москваг чиглэж байсан хоёр дроныг нийслэлийн өмнөд хэсэгт орших Подольск дүүрэгт агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн устгажээ. Дараа нь нийслэлийн баруун өмнөд хэсэгт орших Троицк дүүрэгт нэг дрон унагасан байна. 

Онцгой байдлын тусгай бригадууд дроны сэг унасан газруудад ажиллаж байгаа аж.

Нөхцөл байдлаас болоод Москва хотын Внуково, Домодедово гэсэн хоёр нисэх онгоцны буудал бүх нислэгээ зогсоосон тухай Оросын мэдээллийн агентлагууд холбооны нисэхийн агентлаг Росавиация”-аас иш татан мэдээлсэн байна.

Оросын Батлан ​​хамгаалах яам мөн пүрэв гарагт 19-22 цагийн хооронд Украины 49 дроныг устгасан талаар мэдэгджээ. Ихэнхийг нь Украины хилийн ойролцоох Курск мужид устгасан байна. 

Албан бус Telegram сувгууд Курск мужийн дээгүүр олон тооны дрон нисэж байгаа талаар мэдээлээд, дэлбэрэлтийн дүрс бичлэгийг нийтэлжээ.

Яамны мэдэгдэлд өгүүлснээр өчигдөр мөн Брянск, Белгород зэрэг хилийн бүс нутаг болон Крымийн хойгт Украин дроныг устгасан байна.

Эх сурвалж: Reuters

#Москва, #ОРос, #Украины дроны дайралт,