Газын зурваст гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор ням гарагт Хамаст барьцаалагдсан Израилын гурван иргэн суллагдаж, палестинчууд бөмбөгдөлтөд сүйдсэн гэртээ буцаж ирцгээж эхэлжээ.

Эхний ээлжинд Роми Гонен, Дорон Штайнбрехер, Эмили Дамари гэх гурван эмэгтэй суллагдсан байна. Тэднийг гэр бүлтэй нь уулзуулсан, биеийн байдал нь сайн байгааг Израилын цэргийнхэн мэдэгджээ.

Ерөнхий сайд Биньямин Нетаньяху суллагдсан хүмүүст Роми, Дорон, Эмили нарыг бүхэл бүтэн үндэстэн халуун тэврэлтээр хүлээн авч байна. Гэртээ тавтай морилно уу гэж хэлүүлсэн байна.

2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израил руу хийсэн дайралтаар 250 гаруй хүнийг хулгайлсан ба одоогоор 100 орчим хүн тэдний барьцаанд хэвээр байгаа юм.

Зургаан долоо хоног үргэлжлэх эхний шатанд талууд тулаанаа зогсоож, Газын зурваст тусламж нэвтрэх боломж олгож, барьцааны хүмүүсээс 33-ыг нь суллаж, Израилын тал шоронд хоригдож буй 2,000 орчим палестиныг суллах ёстой.

Ням гарагт хэлэлцээр эхэлснээр дайнаас зугтсан палестинчууд Газын хойд хэсэгт эргэн ирж эхэлжээ. 

Харин Израилд эзлэгдсэн Баруун эрэгт хүмүүс Израилын шоронгоос суллагдах палестинчуудыг хүлээж байв. Хамас бүлэглэлийн мэдэгдсэнээр барьцааны хүмүүсийг сулласны хариуд Израилын тал эхний удаад 69 эмэгтэй, 21 өсвөр насны хөвгүүнийг суллахаар тохиролцжээ.

Ням гарагт Израилын байлдааны онгоцнууд болон их буунууд Газын зурваст цохилт өгснөөр эвлэрлийн эхний үе шат гурван цаг саатсаны дараа хүчин төгөлдөр болсон байна.

Сүүлийн мөчид болсон халдлагад 13 хүн амиа алдсан болохыг Палестины эрүүл мэндийн алба мэдэгдэв. Израилын зүгээс Хамас бүлэглэлийг суллах барьцааны хүмүүсийн нэрсийг зарлаагүй удсан хэмээн буруутгасан байна. Харин Хамас бүлэглэл техникийн асуудлаас болоод жагсаалтыг гаргахад саатал үүссэн хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #Хамас, #гал зогсоох хэлэлцээр, #эхний үе шат,