Дэлхийн II дайнд Зөвлөлт Холбоот Улс нацист Германыг ялсны баярт зориулсан цэргийн жагсаалд Хойд Солонгосын цэргүүд оролцохоор болсныг Японы “NHK” телевиз пүрэв гарагт Оросын албаны эх сурвалжаас иш татан мэдээллээ.

Энэ нь Хойд Солонгосын арми Орост болж буй Дэлхийн II дайны арга хэмжээнд анх удаа оролцож байгаа тохиолдол болохыг “NHK” агентлаг тэмдэглэсэн байна.

Оросын Батлан ​​хамгаалахын сайд Андрей Белоусов арваннэгдүгээр сард Пхеньянд айлчлахдаа тавдугаар сарын 9-нд Улаан талбайд болох Ялалтын баярын 80 жилийн ойн арга хэмжээнд Хойд Солонгосын цэргийн ангиудыг урьсан аж.

Лхагва гарагт Белоусов цэргийн жагсаалд 19 орны цэргийн албан хаагчдыг урьснаас 10 улс оролцохоо баталгаажуулсан болохыг мэдэгдсэн байна. Ямар улс орнууд гэдэг нь тодорхойгүй байгаа ч долоо нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орон болохыг тэрээр хэлжээ.

2022 онд Украины түрэмгийлэл эхэлснээс хойш Орос, Хойд Солонгос хоёр улс төр, цэрэг, соёлын харилцаагаа гүнзгийрүүлсээр байгаа бөгөөд өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч Владимир Путин, удирдагч Ким Жон Ун нар батлан ​​хамгаалахын чухал гэрээнд гарын үсэг зурсан юм.

Үүнээс хойш Пхеньян Украины эсрэг тэмцэлд нь туслах зорилгоор Орос руу 10 мянга гаруй цэргээ илгээгээд байгаа билээ. 

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Хойд Солонгосын цэргүүд, #Ялалтын баярын жагсаал,