Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах Израил болон Хамас хоорондын хэлэлцээрийн нөхцөлийг боловсруулж дуусаж байгаа талаар Палестины албаны хүн хэвлэлд ярьжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлэлцээр байгуулахад тун ойрхон байгааг хэлээд, түүний засаг захиргаа энэ асуудал дээр шуурхай ажиллаж байгааг мэдэгдсэн байна.

Израилын албан тушаалтан мөн “Reuters” агентлагт яриа хэлэлцээр ахицтай байгаа бөгөөд хэлэлцээрийг ойрын хэдэн цаг эсвэл өдрүүдэд байгуулж магадгүй байгааг мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай, даваа гарагт хэлэлцээрийг зуучилж буй Катарын шейх Тамим бин Хамад Аль-Тани нартай ярилцсан байна.

Палестины албаны хүний хэлснээр даваа гарагт Хамас болон Израилын албаныхан нэг барилга дотор шууд бусаар яриа хэлэлцээр хийжээ.

Талууд нэлээд хэлэлцсэний эцэст хэлэлцээрийн эхний өдөр Хамас барьцааны гурван хүнийг суллаж, үүний дараа Израил хүн ам суурьшсан газраас цэргээ татаж эхлэхээр тохиролцсон байна.

Долоо хоногийн дараа Хамас дөрвөн барьцааны хүнийг суллаж, Израил өмнөдөд байгаа дүрвэгсдийг хойд хэсэг рүү далайн эргийн замаар явганаар буцах боломжийг олгох гэнэ. 

Харин Катар-Египетийн техникийн аюулгүй байдлын багийн хяналт дор Салах ад-Дины замын ойролцоох гарцаар автомашин, тэрэг, ачааны машин гарахыг зөвшөөрөхөөр болсон байна.

Гэрээнд Израилын цэргүүд Филадельфийн коридорт үлдэж, зүүн болон хойд хилийн дагуу 800 метрийн хамгаалалтын бүс байгуулах заалтуудыг багтаасан бөгөөд эхний үе шат нь 42 хоног үргэлжлэх аж. 

Израил мөн 15 ба түүнээс дээш жил ял эдэлж байгаа 190 орчим палестин хоригдлыг суллахыг зөвшөөрсөн байна. Үүний хариуд Хамас барьцааны 34 хүнийг суллана. 

Хоёр, гурав дахь шатны нөхцөлүүдийг гал зогсоох хэлэлцээрийн 16 дахь өдөр хэлэлцэж эхлэхээр тохиролцжээ.

Гал зогсоох хэлэлцээрийн талаар мэдээллүүд нэмэгдсээр байгаа энэ үед Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэлцээрийг энэ долоо хоногт байгуулж магадгүй гэж мэдэгдэв. 

Израилын Гадаад хэргийн сайд Гидеон Саар мөн сэтгүүлчдэд хандан ахиц дэвшил гарсан бөгөөд хэлэлцээр өмнөхөөс хамаагүй дээр харагдаж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#Газын зурвас, #Израил, #Хамас, #гал зогсоох хэлэлцээр,