Ням гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Хойд Солонгосын цэргүүдийг украинчуудаар солилцоход тусалж чадвал Ким Жон Унд цэргүүдийг нь хүлээлгэн өгөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ.
“Олзлогдсон Хойд Солонгосын цэргүүдийн тоо нэмэгдэх нь гарцаагүй. Манай цэргүүд нэмж олзлох нь цаг хугацааны асуудал” гэж Зеленьский олон нийтийн сүлжээний “X” платформ дээр бичсэн байна.
Украины хүчин анх удаа Хойд Солонгосын хоёр иргэнийг Оросын Курск мужаас амьдаар нь олзолсон тухай Зеленьский бямба гарагт мэдэгдсэн.
Украин болон барууны орнууд Хойд Солонгосын 11 мянга орчим цэрэг Москвагийн хүчнийг дэмжих зорилгоор Курскийн бүс нутагт дайчлагдсан гэж тооцоолж байгаа.
Зеленьский мөн Курск дахь Орос болон Хойд Солонгосын армийг их хэмжээний хохирол амссан талаар мэдэгдээд, “Орост олзлогдоод байгаа манай дайчдыг солилцох ажлыг зохион байгуулж чадвал Украин Ким Жон Уны цэргүүдийг буцааж өгөхөд бэлэн” хэмээн цэрэг солилцох саналыг дэвшүүлжээ.
Тэрэээр Хойд Солонгосын олзлогдсон хоёр цэргийг байцааж буй богино хэмжээний видео бичлэгийг хуваалцсан байна. Тэдний нэг нь орон дээр гар нь боолттой хэвтэж байх бол нөгөө нь эрүүндээ боолттой суух аж.
Олзлогсдын нэг нь орчуулагчаар дамжуулан Украины эсрэг тулалдаж байгаагаа мэдээгүй, бэлтгэл сургуулилалт хийж байгаа гэж ойлгосон тухайгаа хэлжээ.
Тэрээр довтолгооны үеэр хоргодох байранд нуугдаж, хэдэн өдрийн дараа олзлогдсон тухайгаа ярьсан байна. Түүнчлэн Хойд Солонгос руу буцах тушаал өгвөл буцна, гэхдээ боломж олдвол Украинд үлдэхэд бэлэн гэдгээ хэлжээ.
“Тэдний нэг нь Украинд үлдэх, нөгөө нь Солонгос руу буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэж Зеленьский бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.
Тэрээр үргэлжлүүлэн эх орон руугаа буцах сонирхолгүй байгаа Хойд Солонгосын цэргүүдийн хувьд өөр сонголт байж болно гээд, “дайны тухай үнэнийг солонгос хэлээр түгээн дэлгэрүүлэх замаар энх тайвныг ойртуулах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг олгоно” гэж хэлжээ. Зеленьский энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters

#Володимир Зеленьский, #курск, #Украины дайн, #Хойд Солонгосын цэргүүд,