АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп арлыг худалдаж авах сонирхолтой байгаагаа дахин илэрхийлсний дараа Гренландыг худалдахгүй гэдгээ тус улс мэдэгдлээ.

Трамп өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд Арктикийн арлыг худалдаж авах саналыг анх дэвшүүлж байсан юм.

Тэгвэл энэ удаад тэрээр ням гарагт өөрийн нийгмийн сүлжээний платформ болох “Truth Social” дээрээҮндэсний аюулгүй байдал, дэлхий дахины эрх чөлөөний төлөө Америкийн Нэгдсэн Улс Гренландыг эзэмших, аралд хяналт тавих зайлшгүй шаардлагатай” гэж бичсэн байна.

Данийн бүрэлдэхүүнд багтдаг Гренландад АНУ-ын сансрын томоохон байгууламж байрладгаас гадна АНУ-аас Европ руу хүрэх хамгийн дөт зам учраас энэ арал Америкийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой юм.

Түүний хэлсэн үг Гренландын Ерөнхий сайд Муте Эгедэгийн хатуу зэмлэлийг дагуулсан бөгөөд тэрээр “Гренланд бол Гренландын ард түмнийх. Бид арлыг худалдах сонирхолгүй байгаа ба хэзээ ч худалдахгүй” гэж хариу мэдэгджээ.

“Бид эрх чөлөөний төлөөх урт удаан тэмцэлдээ ялагдахыг зөвшөөрөхгүй. Гэсэн хэдий ч бид дэлхий нийт, ялангуяа хөрш орнуудтай хамтран ажиллах, худалдаа хийхэд нээлттэй байх болно.”

Данийн эрх баригчдын зүгээс Трампын хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийгээгүй байна.

Гэхдээ дэлхийн хамгийн том арал гэгддэг Гренландыг худалдаж авах тухай Трампын 2019 онд гаргаж байсан саналыг тус улсын тухайн үеийн удирдагчид мөн эсэргүүцэж байв.

Тухайн үед Данийн Ерөнхий сайд байсан Метте Фредериксон одоог хүртэл энэ албан тушаалдаа байгаа бөгөөд энэ санааг “утгагүй” гэж тодорхойлж байсан нь Трампыг тус улсад хийх төрийн айлчлалаа цуцлахад хүргэж байсан юм.

Тэрээр Гренландыг худалдаж авахыг санал болгосон АНУ-ын анхны ерөнхийлөгч биш юм. Энэ санааг анх 1860-аад онд Эндрю Жонсон ерөнхийлөгчийн үед дэвшүүлж байжээ.

Ням гарагт Трамп мөн дэлхийн хамгийн чухал усан замуудын нэг болох Панамын сувагт хяналтаа сэргээх талаар мэдэгдэл хийсний дараа Панамын ерөнхийлөгч эсэргүүцлээ илэрхийлсэн.

Эх сурвалж: BBC

#АНУ, #Дани, #Доналд Трамп, #Гренланд,