Дели хотын агаарын бохирдол дахин аюултай түвшинд хүрч, шинжээчид Энэтхэгийн агаарын бохирдлыг Ковид-19 тахал өвчнөөс илүү нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлж болзошгүй хэмээн анхааруулжээ.
Лхагва гарагт агаарын чанар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын удирдамжаас 35 дахин өндөр байсан бөгөөд оршин суугчдад амьсгалын замын хүндрэл, нүд, хоолой загатнах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.
Эрх баригчид хүмүүс, ялангуяа хүүхэд, өндөр настнуудыг аль болох гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа бол эмч нар амны хаалт зүүхийг зөвлөжээ.
Гэхдээ “IQAir” компанийн гүйцэтгэх захирал Фрэнк Хаммес эдгээрийг богино хугацааны арга хэмжээ бөгөөд үүнээс илүү олон зүйлийг хийх шаардлагатай байгааг анхаарууллаа.
“Агаарын бохирдол түгшүүртэй түвшинд хүрэх нь нийгмийн эрүүл мэндийн хувьд цар тахал юм” гэж тэрээр хэлээд, агаарын бохирдол нас баралтаас эхлээд оюуны чадвар хүртэл бүх зүйлд нөлөөлдөг болохыг тэмдэглэжээ.
“Энэ нь Ковид-19-с илүү нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэх болно.”
Жил бүрийн өвөл Дели болон ойролцоох мужуудад салхины хурд бага байдаг ба тээврийн хэрэгслийн утаа, газар тариалангийн талбайд хатсан өвс ургамлыг шатаах, түлээ түлэх зэргээс шалтгаалан агаарын бохирдол нэмэгддэг.
“IQAir”-ийн мэдээлснээр лхагва гарагийн өглөө Дели хотын зарим хэсэгт агаарын бохирдол 550-ыг давсан байна. Агаарын чанарын индекс 300-аас дээш гарсан тохиолдолд эрүүл мэндэд аюултай гэж үздэг.
Харин энэ үед Лондон хотод агаарын чанарын индекс 26-г зааж байжээ.
Энэтхэгийн Дээд шүүх хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө агаарын бохирдлын эсрэг хатуу арга хэмжээг зөөлрүүлэхийг зөвшөөрсөн ч Делигийн эрх баригчид мягмар гарагт эдгээр арга хэмжээг дахин сэргээсэн байна.
Энэ хүрээнд ихэнх сургуулиуд онлайн болон танхимын хичээлийг хослуулах горимд шилжиж, барилгын ажил болон нураалтын бүх үйл ажиллагааг хориглож, ачааны машин, хүнд даацын тээврийн хэрэгслийг хотод нэвтрүүлэхийг хоригложээ.
Эх сурвалж: BBC

#агаарын бохирдол, #Энэтхэг, #Дели,