Өнгөрсөн амралтын өдрүүдэд Курск мужийн фронтын хэд хэдэн тосгоны эргэн тойронд Оросын төлөө тулалдаж буй Хойд Солонгосын дор хаяж 30 цэрэг алагдаж эсвэл шархадсан болохыг Украины тал даваа гарагт мэдэгдэв.

Орос улс Курск муж дахь Украины цэргүүдийн эсрэг довтлох ажиллагаанд анх удаа Хойд Солонгосын цэргүүдийг ихээхэн хэмжээгээр ашигласан талаар Ерөнхийлөгч Володимир Зеленьский бямба гарагт мэдэгдсэний дараа Украины цэргийн тагнуулын агентлаг хохирлын талаар мэдээлэл өгсөн байна.

Украины зүгээс Хойд Солонгосын анги нэгтгэлүүд ийм хэмжээний хохирол амссан тухай анх удаа мэдээлсэн нь энэ юм. Мэдэгдэлд дурдсанаар Курск мужийн Плехово, Ворожба, Мартыновка тосгоны орчимд хохирол амссан байна.

Өнөөг хүртэл Орос Хойд Солонгосын цэргүүдийг өөрийн талд тулалдуулж байгааг хүлээн зөвшөөрөөгүй ч мөн үгүйсгээгүй. Пхеньян анх цэрэг илгээсэн тухай мэдээллийг хуурамч мэдээ гэж үгүйсгэж байсан ч тус улсын албаны хүн цэрэг илгээх нь хууль зөрчсөн үйлдэл биш болохыг онцолж байв. 

Курск муж дахь байлдааны ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд хохирлын дараа довтолгооны бүлгүүдийг Хойд Солонгосын армийн 94-р ангийн шинэ цэргүүдээр нөхөж байна гэж Украины агентлаг мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Хойд Солонгосын цэргүүд Оросын Курск мужид аравдугаар сард ирснийг Киев эхлээд мэдэгдэж байсан. Албаныхны тооцоолж буйгаар тус мужид ойролцоогоор 11,000 Хойд Солонгосын цэрэг байгаа бол орос цэргүүдийн тоо хэдэн арван мянгаар хэмжигдэж байна.

Газар нутгийнх нь тавны нэг орчим нь Москвагийн хүчний хяналтад ороод байгаа ч наймдугаар сард Украины хүчин Курск мужид анклав байгуулж, энхийн хэлэлцээрт боломжит хөшүүрэг болгон ашиглахын тулд тэмцсээр байгаа юм.

Эх сурвалж: Reuters

#УКраин, #Хойд Солонгос цэргүүд, #Орросын Курск муж,