АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп ирэх сард албан тушаалаа хүлээн авмагц 2021 оны Капитолын үймээнд оролцсон хүмүүст өршөөл үзүүлэх асуудлыг авч үзэхээ сонгуульд ялснаас хойших анхны ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.
“NBC” телевизийн “Meet the Press”-т өгсөн ярилцлагадаа Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснийхөө дараа цагаачлал, эрчим хүч, эдийн засаг зэрэг асуудлаар “маш олон” зарлиг гаргахаа амлажээ.
Тэрээр суудлаасаа бууж буй Жо Байден болон түүний гэр бүлийнхэнтэй холбоотой тусгай мөрдөн байцаалтад оролцохгүй гэж мэдэгдсэн ч Капитолын үймээн болон түүний бусад хэргүүд дээр ажилласан хүмүүсийг оролцуулаад улс төрийн зарим өрсөлдөгчдийнхөө эсрэг арга хэмжээ авахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
2020 оны сонгуулиас гурван сарын дараа болсон үймээн самууны хэргээр яллагдсан олон зуун хүнд өршөөл үзүүлэх эсэх талаар асуухад Трамп “Бид хэргүүдийг тусад нь авч үзэх болно. Би маш хурдан үүн дээр ажиллаж эхлэх болно. Бүр эхний өдрөөсөө” гэж хариулжээ.
Тэрээр мөн ярилцлагынхаа үеэр АНУ-ыг Хойд Атлантын гэрээний байгууллагаас (НАТО) гаргах эсэх асуудлаар “Хэрэв тэд төлөх ёстойгоо төлж, мөн би тэднийг бидэнд шударгаар хандаж байна гэж үзэх юм бол хариулт нь мэдээжийн хэрэг, НАТО-д үлдэнэ” гэж хэлсэн байна.
Трамп өмнөх мэдэгдлээсээ ухарч үр хөндөлтийн эмэнд хязгаарлалт тавихгүй гэж амласан ч Украины хувьд тусламж нь багасна гэдэг өмнөх амлалтаа давтжээ.
Хэдийгээр дэлхийн өнцөг булан бүрт хийсэн олон судалгаагаар үгүйсгэсэн ч аутизм болон хүүхдийн вакцин хоёрын хооронд холбоо байгаа эсэхийг “хэн нэгэн олж мэдэх ёстой” гэж хэлээд, Эрүүл мэндийн сайдад нэрийг нь дэвшүүлсэн вакциныг эсэргүүцэгч Роберт Кеннедид энэ асуудлыг даатгахаа мэдэгдэв.
Харин АНУ-ын томоохон худалдааны түншүүдийн импортын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах төлөвлөгөөнийхөө талаар тодорхой хариул өгөөгүй байна.
Трамп цагаачлалын асуудлаар тус улсад төрсөн хүүхдэд иргэншил олгодог явдлыг зогсоох арга хэмжээ авахаа амлажээ. Мөн бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргах тухай сонгуулийн кампанит ажлынхаа амлалтыг биелүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Гэхдээ Обамагийн үеийн хөтөлбөрөөр хамгаалагдсан хүмүүс буюу хүүхэд байхдаа АНУ-д ирсэн зарим бичиг баримтгүй цагаачдад туслахын тулд Ардчилсан намынхантай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Доналд Трамп, #ярилцлага,