Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад гэр бүлийн хамт Москвад ирсэн талаар Оросын мэдээллийн агентлагууд Кремлийн эх сурвалжаас иш татан түүнийг эх орноосоо дүрвэснээс хойш хэдэн цагийн дараа мэдээлжээ.
Асадын гол холбоотон Орос улс мөн Сирийн газар нутгийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаатай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт гаргасан байна.
“Асад болон түүний гэр бүлийн гишүүд Москвад ирсэн. Орос улс хүмүүнлэгийн үүднээс тэдэнд орогнол олгосон” гэж эх сурвалж “Тасс” болон “Риа Новости” агентлагт ярьжээ.
Барууны албаны хүнээс энэ талаар асуухад Асадыг Москвад байгаа гэж үзэж байгаа бөгөөд Москвагийн мэдэгдэлд эргэлзэх шалтгаан байхгүй гэж хариулсан байна.
Кремлийн эх сурвалжийн хэлснээр Асадыг түлхэн унагасан босогчид Сирийн нутаг дэвсгэр дэх Оросын армийн баазууд болон дипломат байгууллагуудын аюулгүй байдалд халдахгүй гэдгээ баталгаажуулсан гэв.
Асадын хамгийн том дэмжигчдийн нэг Орос улс Тартуст тэнгисийн цэргийн бааз, Хмеймимт цэргийн нисэх онгоцны буудалтай.
Москвагийн хүчин 2015 оноос Сирийн мөргөлдөөнд цэргийн хувьд оролцож эхэлсэн ба иргэний цуст дайнд сөрөг хүчнийг дарахад Асадын хүчинд дэмжлэг үзүүлсэн юм.
“Орос улс Сирийн хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийн төлөө байсаар ирсэн. Одоо НҮБ-ын ивээл дор хэлэлцээрийг сэргээх шаардлагатай гэж бид үзэж байна” гэж Кремлийн эх сурвалж нэмж хэлсэн байна.
Сирийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хаалттай хуралдааныг даваа гарагийн үдээс хойш хуралдуулах хүсэлтийг Москва тавьсан болохыг НҮБ-д суугаа Оросын төлөөлөгч мэдэгдэв.
Эх сурвалж: The Moscow Times

#Москва, #ОРос, #Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад,