Гэрэл зургийг MPA.mn

Завхан аймгийн Засаг дарга Г.ӨНӨРБАЯРТАЙ ярилцлаа.

-Орон нутгийн иргэдийн дэмжлэг, сонголтоор  Завхан аймгийн Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. Орон нутгийн төсөв хэлэлцэж эхэлсэн энэ үед ирэх жилүүдэд нутаг орондоо хийж, хэрэгжүүлэхээр зорьсон ажлаасаа хуваалцана уу?

-Юуны өмнө итгэл хүлээлгэн дэмжсэн Завхан нутгийнхандаа талархсанаа илэрхийлье. Завхан аймагт тодорхой хэмжээний өөрчлөлт хийхээр нутгийнхаа ард иргэдэд амласнаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Завхан аймгийн дэд бүтэц, хөрөнгө оруулалт зэргээс авахуулаад маш олон асуудалд шинэчлэл хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Орон нутгийн сонгуулиар завханчууддаа ярьж хэлж, амлаж байсан бүх зүйлээ тусгаад ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө аймгийн  ИТХ-д өргөн барилаа. Энэ мөрийн хөтөлбөрт бүх сум, ихэнх багийн иргэдийн  санал хүсэлтийг тусгасан. Аймгийн ИТХ баталж өгнө гэдэгт итгэлтэй байна.  

Ингэснээр иргэд, олон нийт, малчид, бизнес эрхлэгчдийн зүгээс тавьсан бүх асуудал ирэх дөрвөн жилд биеллээ олно гэж ойлгож болно. Юуны өмнө эрх ашгийн хувьд бодлогын ямар эрэмбэ дараалал байх вэ гэдэг их чухал. Миний хувьд таван зүйлд ач холбогдол өгч ажиллана. Энэ таван чиглэлийг гаргахдаа аймаг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтүүд, орон нутгийн иргэдийн санал хүсэлт, Завхан аймгийн өнгөрсөн 30 жилийн алдаа оноо, бодит байдалд хийсэн дата анализад түшиглэсэн. Ингэснээр Завхан аймгийн ирэх жилүүдийн хөгжлийн зураглалыг гаргаж, төлөвлөгөөг боловсрууллаа.  Ингэснээр нэгдүгээрт, хүний хөгжилд онцгой анхаарч ажиллана. Үүнд хүүхдүүдийн боловсролоос гадна ард иргэдийн эрүүл мэндийн асуудал ч багтана. Мөн дээрээс нь Насан туршийн сургалтын төвөөр дамжуулаад ялангуяа бизнес эрхлэгчид, малчид, хоршоод, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг чадавхжуулах  цогц хөтөлбөр хамгийн эхэнд эрэмбэлэгдэж байна.  Ялангуяа ирэх дөрвөн жилд Завхан аймаг боловсролын чанар, эрүүл мэндийн үйлчилгээгээр Монгол Улсдаа тэргүүлнэ. Хоёрдугаарт, бид дэд бүтцийн асуудалд маш их ач холбогдол өгч байгаа. Ирэх дөрвөн жилд Завхан аймаг дэд бүтцийн хувьд үлэмж хэмжээний ахиц дэвшил гаргахаар төлөвлөж байна. Манай Завхан аймгийг хөгжил муутай гэдэг, би ч үүнтэй санал нийлнэ. Бид бодит байдлаа хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэж байж өнөөдрийн нөхцөлийг өөрчилнө. Завханыг хөгжил муутай гээд байгаагийн гол шалтгаан нь дэд бүтэц гэж дүгнээд байгаа юм. Цаашид энэ чиглэлд ахиц дэвшил, шинэ сэргэлт гарна. Тухайлбал, ирэх хавар Говь-Алтай-Завханыг холбосон авто замын ажил эхэлнэ. Мөн хойшоо Арц суурийг  хилийн боомттой холбосон авто  замын ажил мөн ирэх хавар эхлэхээр төсөв  нь шийдэгдсэн. Энэ хоёр зам нийлээд 400 орчим км зам тавигдах юм. Энэ бол  уртын хувьд сүүлийн 30 жилд тавигдаагүй зам, томоохон бүтээн байгуулалтын ажил болно.  Дээр нь 10 орчим сумыг аймгийн төвтэй авто замаар холбох мөрийн хөтөлбөрийн зорилтыг ажил хэрэг болгоно.  Гуравдугаарт, МАН-ын мөрийн хөтөлбөрт  Ховд-Завхан аймгийг холбосон авто зам барина гэж тусгасан. Мянганы замыг дууссан гэж манайхан яриад байдаг. Мянганы замын төгсгөл нь Ховд-Завханы зам болох юм. Энэ амлалтаа биелүүлэхийн тулд Засгийн газарт шахаж шаардаж,  хүсэлт тавьж ажиллана. Ховд-Завхан аймгийг холбосон авто замын ТЭЗҮ-ийн тендер нь зарлагдаад 2.9 тэрбум төгрөг тавиулсан, жил орчмын хугацаад хийгдэж дуусах байх. Ингэж байж Ховд аймагтай холбогдох боломж нээгдэх юм. Цаашлаад Баянхонгор, Хөвсгөл аймагтай холбогдох ёстой. Мөн Завхан аймаг Говь-Алтай  болон Ховд аймагтай Завхан голоор хиллэдэг учраас голдоо боогдчихоод явж чаддаггүй нөхцөл үүсдэг. Тиймээс Завхан гол дээгүүр томоохон  2-3 гүүр барих ажил бий. Үндсэндээ Завхан аймаг ирэх дөрвөн жилд нээлтэй аймаг байж, илүү олон орц, гарцтай болох бодлогыг баримталж ажиллана. Улиастай, Тосонцэнгэлийн газар доогуурх инженерийн шугам сүлжээ, хот болж хөгжих, хотын стандартын дагуу хөгжих том зорилт мөн бий.

-Дэд бүтцийн хувьд сэргэлт авчрах томоохон ажлууд ирэх жилүүдэд хийгдэх юм байна. Тэгвэл  зах зээлээ тэлэх, мал аж ахуйгаа дэмжих чиглэлд ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Завхан аймаг бизнес эрхлэлтийг бүх талаар дэмжинэ. Манай аймаг  эдийн  засаг, зах зээлийн хувьд бага гэж хэлдэг нь үнэн. Гэхдээ бид аль болох зах зээлээ тэлэх ёстой. Зам, харилцаа холбоо, дэд бүтэц хөгжиж байгаатай холбогдуулаад эдийн засаг, бизнесийн хувьд ямар тэлэлтүүд хийж болох вэ, бараа бүтээгдэхүүнээ Улаанбаатар болон бусад аймгууд руу хэрхэн, яаж гарах ёстой вэ, энэ зам харилцааг дагаад бизнесийн ямар төлөвлөлтүүд байж болох вэ гэдэг тухайд бид бүх бодлогоо чиглүүлж ажиллана. Ирэх дөрвөн жилд Завхан аймаг татвар төлөлт, бизнесийн орчин, ажлын байр зэрэг олон зүйл дээр  ахиц дэвшил гаргахыг зорьж ажиллана. Дөрөвдүгээрт, Завхан бол мал аж ахуйн  аймаг. Өмнөх 30 жилийн датаг аваад үзэхээр манай аймаг мал сүргийн үүлдэр угсаа, чанарын хувьд хоцрогдсон байна. Малын үржил шимийн тухайд ахиц дэвшил гарсангүй явсаар өдийг хүрчээ. Завхан аймгийн мал сүргийг бусад аймгийн ижил насны малтай харьцуулахад жингээс авахуулаад олон талаар сул байна. Тиймээс ирэх дөрвөн жилд бид малынхаа үүлдэр угсааг сайжруулах, малаа чанаржуулах тухайд анхаарч, ахиц дэвшил гаргана. Ингэж цөөн бөгөөд чанартай мал аж ахуйг хөгжүүлснээр  малчдын маань амьдралын чанар дээшлэх тогтолцоо руу шилжих буюу хөдөө аж ахуйн салбарт сэргэлт авчирна. Газар тариалангийн сэргэлт энэ бодлоготой мөн уялдаж явна. Хуучны усалгаатай системүүдээ эргэж сэргээнэ. Ингэснээр өвс тэжээл, хүнсний ногооныхоо хэрэгцээг өөрсдөө бүрэн хангадаг болно. Ингэж бид хөдөө аж ахуйн салбарыг сэргээсэн жилүүд байх болно. Эцэст нь буюу тавдугаарт, миний бие Засаг даргын хувьд аялал жуулчлалын бодлогодоо түлхүү анхаарч ажиллана. Бүгд л аялал жуулчлал чухал гээд байдаг. Гэтэл яг бодлого, концепцын хувьд ямар байх юм, энэ салбараас ямар хэмжээний орлогыг, хэрхэн олж болох юм, бидэнд ямар нөөц бололцоо байна вэ гэдгийг юуны түрүүнд зөв тооцоолох ёстой юм. Завхан аймаг газарзүйн байршил, байгаль, цаг агаарын хувьд баруун бүсийн аялал жуулчлалын төв болох бүрэн боломжтой. Ийм бодлого шийдлийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн Монголын шашны аялал жуулчлалын төв болох  ёстой гэж бодож байгаа. Шашны аялал жуулчлалыг Завхан аймагт хөгжүүлэх бодлого, шийдлүүд, үүнийг дагасан хөрөнгө оруулалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгаж  өргөн барилаа. Энэ таван ажлыг гол бодлогынхоо цөмд тавьж ажиллана. Мэдээж бусад зүйлийг орхигдуулахгүй бүгдийг ижил тэгш авч явах бодлого баримталж ажиллана.

-Улиастай хотод баригдах Дулааны цахилгаан станцын ажил ямар шатандаа явна вэ. Төсөв хөрөнгийн тухайд  үүссэн асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ?

-Дулааны цахилгаан станц ашиглалтад орж байж Улиастай хотын стандартад хүрч хөгжих боломж нээгдэх юм. БНСУ-ын хөнгөлөлттэй  зээлээр Улиастайгаас гадна 10 аймагт баригдаж буй бүтээн байгуулалтын ажил. Манай аймгийн станцын ажлын явц 30-40 хувьтай байгаа гэдэг танилцуулгыг гүйцэтгэгч талаас хийж байгаа. Бидний хувьд аль болох хурдан хугацаанд ашиглалтад оруулах талаас нь шаардаж,  хүсэж  ажиллаж байна. Харамсалтай нь Дулааны цахилгаан станцыг барьж эхэлсэн зураг нь 2003 оных. Даруй арав гаруй жилийн өмнөх учраас  барилгын материалын үнийн өсөлтөөс авахуулаад асуудал яригддаг. Бусад 10 аймагт ч ийм асуудал байгаа учраас зогсонги байдалд орчихоод байгаа юм. Тиймээс Засгийн газар, Сангийн яаманд асуудлаа тавьчихаад байна. Үнийн өсөлтийн хувьд Дулааны станц 45.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Одоогоор 30-40 хувийн үнийн өсөлт яригдаж байгаа гэдэг мэдээлэл авсан. Цаашдаа энэ асуудалд Засгийн газар, холбогдох яамд төдийгүй энэ 10 аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нийлээд үнийн өсөлттэй холбоотой төсөв санхүүгийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ гэж ойлгож болно. Миний бие энэ хүсэлтээ Засгийн газарт  тавиад байна. Дулааны станц баригдангуут Монголын талаас бүх айл өрх, албан байгууллагуудыг цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох ажил бий. Энэ тухайд миний бие аймгийн Засаг даргын хувьд санаачилга гаргаж,  намынхаа нөхөдтэй ярилцаж байгаад ирэх оны төсөвт 20 орчим тэрбум төгрөгийн төсөв тавьсан. Ирэх зун барилга байгууламжийн ажил эхлэхтэй  зэрэгцээд  цэвэр, бохир усны шугам сүлжээтэй холбох ажил Улиастай хотод хийгдэнэ гэсэн үг. Ингэж байж Улиастай хотын төвд байгаа энэ олон уурын зуухны асуудал шийдэгдэх боломж бололцоо нээгдэх юм. Өнгөрсөн жил Улиастай хотынхон хүндхэн өвлийг давсан. Энэ жилийн хувьд харьцангуй дулаан байгаа ч уурын зуух, утаа, орчны бохирдол санаа зовоосон асуудал хэвээр байна. Улаанбаатарын утаа асуудал байсан бол Улиастайн утаа ч мөн асуудал болсон. Тийм ч учраас Засаг даргын хувьд уурын зуухныхантай хэд хэдэн удаагийн уулзалтыг хийсэн. Нэгдүгээрт, үнийн өсөлтийн санхүүжилтийн асуудлыг шийдсэн буюу шаардлагатай төсвийг тусгасан. Аймгийг дулаан, эрчим хүчээр хангаж буй аж ахуйн нэгжүүдийн зүгээс тавьсан асуудлыг шийдсэн учраас эргээд эдгээр аж ахуйн нэгжид уурын зуухнуудаа тодорхой хэмжээний стандарттай болгох шаардлага тавьж байгаа юм. Үнэнийг хэлэхэд, манай уурын зуухнууд стандарт бусаар баригдсан гэдэг асуудал ч хөндөгддөг. Тиймээс өндөржилт, шүүлтүүр зэргийг стандартад нийцүүлэх шаардлага тавьсныг хүлээж авахаа илэрхийлээд байна. Эрчим хүчний зөвлөл гээд холбогдох бүх байгууллага тал бүрээс хамтарч ажиллаж чадвал энэ утаа, угаарын асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Энэ тухайд нэг зүйлийг нэмж хэлэхэд, манай Завхан улсын хэмжээнд нүүрсгүй ганцхан аймаг. Нүүрсний хайгуулын судалгаа хийж, уул уурхайн бодлогуудыг дэмжье гэхээр олонхоороо эсэргүүцээд байдаг. Эргээд бид Хөвсгөл, Говь-Алтай, Өвөрхангайгаас нүүрс татдаг. Гэтэл эргээд эдгээр аймаг “Бидэнд чанаргүй нүүрс өглөө” гэх гомдлыг дулаанаар хангаж буй аж ахуйн нэгжүүдийн зүгээс тавиад байдаг.  Тиймээс цаашдаа Завхан  аймаг өөрийн гэсэн нүүрсний ордтой болох, энэ тухайд судалгаа, тооцооллоо хийгээд явах нь зөв гэж аймгийн Засаг даргын хувьд харж, ард иргэдээ ч уриалж байгаа юм. Нүүрсний хайгуул судалгаа хийхэд ард иргэд маань ч дэмжээсэй гэж хүсэж байна. Ингэж байж манай аймаг төдийгүй томоохон сумын төвүүд маань орон нутгийн чанартай хот болох боломж бололцоо нээгдэхээс гадна үүнийг дагасан үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэх бүрэн  боломж бий. Тийм учраас цаашдаа нүүрсний хайгуулыг дэмжиж ажиллана.

-Таны хувьд Засаг даргаар сонгогдсон даруйдаа аймгийн төвд мал байлгахгүй гэдэг шийдвэр  гаргасан. Энэ шийдвэрийн биелэлт бүрэн хэрэгжиж чадаж байна уу?

-Энэ шийдвэр хэвээр байгаа, цаашид ч хэрэгжих болно. Шийдвэрийн биелэлт эхний нэг жил боломжийн байсан боловч сүүлийн үед буюу  энэ намар ажил жаахан цалгардсан тал бий. Цаашид  холбогдох газрууд арга хэмжээгээ авч ажиллана. Аймгийн төвөөс малаа гаргаж байж бидний амьдрах орчин илүү тав тухтай болж  сайжирна. Иргэд маань ч  үүнийг ойлгоосой гэж хүсэж байна.

М.Өнөржаргал

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/ 

#Г.Өнөрбаяр, #ЗАВХАН, #Завхан аймгийн Засаг дарга,