Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Олон улсын урлагийн томоохон арга хэмжээ болох Венецийн 61 дэх удаагийн биенналийн олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүн мэдэгдэл хийж, Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тогтоол гаргасан удирдагчидтай улс орнуудын уран бүтээлчдийг шагналд нэр дэвшүүлэхээс татгалзахаа зарлалаа.
Энэхүү шийдвэр нь ОХУ болон Израилын уран бүтээлчдэд шууд хамаарах бөгөөд тэднийг Алтан болон Мөнгөн арслан тэргүүтэй гол шагналуудын өрсөлдөөнөөс шууд хассан хэрэг болж байгаа юм.
Энэ удаагийн биенналийн нийт 110 оролцогчоос шилдгүүдийг тодруулах үүрэгтэй, таван гишүүнтэй шүүгчдийн баг үйл ажиллагаандаа хүний эрхийг дээдлэх зарчим баримталж байгаагаа мэдэгдэв.
Тэд албан ёсны мэдэгдэлдээ “Бид Олон улсын эрүүгийн шүүхээс хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдаж буй удирдагчидтай улс орнуудыг шагналд нэр дэвшүүлэхгүй” гэж дурджээ.
Хэдийгээр мэдэгдэлд ямар нэгэн улс орныг шууд дурдаагүй ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан хэмээн, Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Газын мөргөлдөөний үеэр дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж буй юм.
Гэхдээ биеннальд ОХУ-ын павильоныг дахин нээх зөвшөөрөл олгожээ. Үүнийг Европын холбоо болон Италийн Засгийн газрын эрс эсэргүүцэж, хоёр сая евро буюу 2.34 сая ам.долларын буцалтгүй тусламжаа цуцлах, эсвэл түр зогсоох бодолтой байгаагаа мэдэгдлээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567