АНУ Украинд 725 сая ам.долларын үнэ бүхий пуужин, сум, явган цэргийн эсрэг мина болон бусад зэвсгийг илгээх гэж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен даваа гарагт мэдэгджээ.

Тусламжид “Stinger” пуужин, HIMARSсистем, дрон, мина зэрэг бусад зүйлс багтах гэнэ. 

Мөн энгийн иргэдэд хохирол учруулж болзошгүй хуурай газрын мина цэргийн тусламжид багтсан нь АНУ сүүлийн хэдэн арван жилд анх удаа ийм төрлийн мина экспортолсон явдал болж байна.

Хэдийгээр 160 гаруй улс уг зэвсгийг ашиглахыг хориглосон гэрээнд гарын үсэг зурсан ч 2022 оны эхээр Орос бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлснээс хойш Киев хуурай газрын мина нийлүүлэхийг холбоотнуудаасаа хүсэж, Оросын арми фронтын шугамд ашиглаж ирсэн.

Гэсэн ч Украин руу илгээх мина нь хуучин загвараас богино хугацаанд үйлчилдэг тул дараа нь энгийн иргэдэд аюул учруулахгүй гэдгээрээ ялгаатай аж. 

Өнгөрсөн долоо хоногт “Reuters” агентлагийн мэдээлснээр Ерөнхийлөгч Жо Байдены үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй засаг захиргаа Киевийг Оросын зэвсэгт хүчний давшилтаас хамгаалахын тулд ихэвчлэн танк эсэргүүцэх зэвсгээр хангахаар төлөвлөж байгаа аж.

Блинкен мэдэгдэлдээ АНУ болон 50 гаруй улс орон Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалахад шаардлагатай хүчин чадлаар хангах тал дээр нэгдмэл байр суурьтай байгаа гэжээ.

Вашингтон Украинд тусламж үзүүлэхийн тулд АНУ-ын засгийн газрын одоо байгаа нөөцөөс цэргийн техник хэрэгсэл, зэвсгийг гадаад улс руу шууд шилжүүлэх боломжийг олгодог ерөнхийлөгчийн хууль ёсны эрх (PDA)-ийг ашигласан байна. 

PDA”-г ашиглан Украинд ихэвчлэн 125-250 сая долларын тусламж үзүүлж ирсэн ч энэ удаагийн тусламжийн хэмжээ огцом өсжээ. Түүнчлэн Бүгд найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трампыг нэгдүгээр сарын 20-нд албан тушаалдаа орохоос өмнө Байден 4-5 тэрбум долларын PDA-г Украинд зарцуулахаар Конгрессоос аль хэдийн зөвшөөрөл авсан байна.

Трамп Байдены Киевт үзүүлж буй дэмжлэгийн цар хүрээг шүүмжилж, сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дайныг зогсоох амлалт өгч байсан ба түүний удирдлага дор Украины талаарх АНУ-ын байр суурь өөрчлөгдөх нь тодорхой болоод байгаа.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #жо байден, #УКраин, #цэргийн тусламж,