Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар болон холбогдох албаныхан "Кувейтийн байгаль хамгаалах төв"-д ажиллалаа.

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
"Анх 2007 онд Кувейт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар экологийн судалгаа шинжилгээ хийх төвийг манай улсад байгуулж өгсөн. Гэтэл өнөөдөр тэр газар үндсэн чиглэлийн бус амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тийм учраас Төрийн өмчит компаниудын реформын хүрээнд "Кувейтийн байгаль хамгаалах төв"-ийг Байгаль орчин, уур амьсгалын сантай нэгтгэнэ" гэдгийг мэдэгдлээ. 

Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар нэгтгэх асуудлыг дэмжиж, давхардсан чиг үүргийг арилгах, бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар хэллээ. 
Кувейтийн байгаль хамгаалах төв болон Байгаль орчны уур амьсгалын санг нэгтгэснээр давхардсан чиг үүрэг арилна. Төрөөс төсөв авч үйл ажиллагаа явуулдаг байдал арилж бүтээмж нэмэгдэнэ. Иргэд, хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгохоос эхлээд шаардлагатай судалгаа шинжилгээний ажлыг хийнэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдээллээ.

#БОУАӨЯ, #Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, #Кувейтийн байгаль хамгаалах төв,