Монгол Улсын Их Хурлаас баталсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт тэтгэврийн шинэчлэлийн талаар олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зэрэг зорилтууд тусгагдсан.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Дэлхийн банк хамтран ажиллаж байна. 
Хамтын ажиллагааны хүрээнд тус банкны ахлах эдийн засагч Алексей Случинский 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан хаагчдад тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбаруудад дүн шинжилгээ болон актуар тооцоололын урьдчилсан үр дүнг танилцуулан  хэлэлцүүллээ. Тус хэлэлцүүлгийг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул удирдан явуулж, санал солилцлоо. 

Монгол Улсын хүн ам зүйн бүтцэд өөрчлөлт орж, хүн амын дундаж насжилт, нийт хүн амд эзлэх ахмад настны эзлэх хувь нэмэгдэж, түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2024 онд 5 хүн байсан бол 2030 онд 7 хүн болох урьдчилсан тооцоололтой байна.  
Иймд Монгол Улс тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлж, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай байна гэж ГБХНХЯ-аас мэдээллээ. 

#Дэлхийн Банк, #тэтгэврийн шинэчлэл, #ГБХНХЯ,