Өнөөдөр Австралийн Сенат 16-аас доош насны хүүхдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг дэмжжээ.

Энэ нь дэлхийн хэмжээнд хүүхдийн сошиал медиа хэрэглээг хязгаарлах анхны оролдлого биш боловч насны дээд хязгаар нь бусад улсуудтай харьцуулахад хамгийн өндөр. Мөн аль хэдийн хэрэглэгч болсон эсвэл эцэг эх нь зөвшөөрсөн эсэхээс үл хамааран хууль бүх 16-аас доош насныханд ижил тэгш үйлчилнэ.

Пүрэв гарагийн орой Сенатын гишүүдийн 19 нь уг хуулийн эсрэг, 34 нь дэмжсэн санал өгсөн байна. Одоо уг хуулийн төсөлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Төлөөлөгчдийн танхим хэлэлцэж баталснаар албан ёсоор баталгаажих болно. 

Гэсэн ч хууль дор хаяж 12 сарын дараанаас хэрэгжих бөгөөд энэ хоригийг дагаж мөрдөөгүй технологийн компаниудыг 50 сая хүртэл австрали доллар буюу 32.5 сая хүртэл ам.доллароор торгох боломжтой болох юм. 

Хуульд ямар платформыг хориглохыг заагаагүй ч шийдвэрийг Австралийн харилцаа холбооны сайд цахим аюулгүй байдлын комиссарын зөвлөмжид үндэслэн дараа нь гаргах гэнэ.

Ямартай ч тоглоомын, мессежийн платформууд болон YouTubeзэрэг бүртгэлгүйгээр нэвтрэх боломжтой сайтууд хязгаарлалтад хамаарахгүй.

Засгийн газар хязгаарлалтыг хэрэгжүүлэхийн тулд нас баталгаажуулах технологи ашиглах бөгөөд ирэх саруудад хэд хэдэн хувилбар дээр туршилт хийхээр төлөвлөсөн байна. Харин эдгээр баталгаажуулалтыг өөрийн системд нэмэх үүргийг хязгаарлалтад өртсөн платформууд хүлээж байгаа аж.

Өнгөрсөн жил Франц улс 15-аас доош насны хүүхдүүдийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нэвтрэхийг хориглох хууль санаачилсан ч хэрэглэгчдийн бараг тал хувь нь VPN ашиглан хязгаарлалтыг зөрчиж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

АНУ-ын Юта мужийн холбооны шүүгч Австралийнхтай төстэй хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгосон бол Норвеги саяхан ижил хууль батлахаа амласан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Их Британийн технологи хариуцсан сайд үүнтэй төстэй хязгаарлалтын талаар хэлэлцэж байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#Австрали, #хүүхэд, #сошиал медиа хэрэглээ,