Олон жил хүн амын бууралттай тэмцэж ирсэн Италийн Сардиниа арлын Оллолай гэх тосгон АНУ-ын сонгуулийн дүнд бухимдсан америкчуудад нэг доллароор байшин санал болгож эхэлжээ.

Арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн сонгуулийн дараа тус тосгон АНУ-ын сонгогчдыг татах зорилгоор веб сайт нээсэн байна. Тосгоны захирагчид сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байгаа америкчуудад хоосон байшингуудыг нэг евро буюу нэг доллар гаруй үнээр худалдан авах санал таалагдана гэж найдаж байгаа аж.

Та улс төрөөс залхаж байна уу? Шинэ боломжуудыг нээхийн зэрэгцээ илүү тэнцвэртэй амьдралын хэв маягаар амьдрахыг хүсэж байна уу? Диваажингийн Сардиниа аралд амьдралаа босгох цаг иржээгэж веб сайтын эхлэл хэсэгт бичжээ.

Тосгоны захирагч Франческо Колумбу АНУ-д хайртай бөгөөд америкчууд тосгоныг сэргээхэд туслах хамгийн зөв сонголт гэдэгт итгэлтэй байгаагаа хэвлэлд ярьсан байна.

“Бид америкчуудыг тосгонд ирэхийг хүсэж байгаа бөгөөд тэдэн дээр анхаарлаа төвлөрүүлэх болно. Мэдээж бид бусад орны хүмүүсийг өргөдөл гаргахыг хориглож чадахгүй, гэхдээ америкчуудад хурдасгасан журам санал болгох болно. Тэд тосгоныг сэргээхэд тусална гэдэгт итгэлтэй байна, тэд бол бидний хожлын карт.”

Колумбугийн хэлснээр тус тосгон одоогийн байдлаар дижитал нүүдэлчдэд үнэ төлбөргүй түр орон сууц, засвар хийх шаардлагатай нэг еврогийн үнэтэй байшин, 100,000 евро (105,000 доллар) хүртэлх үнэтэй шууд нүүж ороход бэлэн байшин зэрэг гурван сонголтыг санал болгож байгаа аж.

Тэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах сонирхолтой худалдан авагчдад боломжтой орон сууцнуудыг танилцуулах хувийн аяллаас эхлээд гүйцэтгэгч, барилгачин хайх, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх хүртэл худалдан авалтын үе шат бүрт чиглүүлэх тусгай баг бүрдүүлсэн байна.

Захирагчийн хэлснээр захиргааны веб сайт сүүлийн үед худалдан авах боломжтой байшингийн талаарх мэдээлэл авахыг хүссэн 38,000 хүсэлт хүлээн авсны дийлэнх нь АНУ-аас иржээ.

Эдийн засгийн хүнд үед олон гэр бүл тосгоныг орхин явснаар өнгөрсөн зуунд 2,250 хүн амтай байсан Оллолай өдгөө дөнгөж 1,150 оршин суугчтай, жилд тоотой хэдхэн хүүхэд мэндэлдэг болсон байна. Тосгоны зүгээс шинээр оршин суугч татах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа аж.

Эх сурвалж: CNN

#АНУ, #итали, #Сардиниа, #Оллолай, #нэг долларын үнэтэй байшин,