Дайны 1000 дахь өдөр Украин улс Америкийн “ATACMS” пуужинг ашиглан Оросын нутаг дэвсгэрт анх удаа цохилт өгсөн байна.
Брянск муж дахь цэргийн байгууламж руу харвасан зургаан пуужингийн тавыг нь сөнөөснөө Оросын тал мэдэгдэв. Нэгнийх нь үлдэгдэл байгууламж дээр унасны дараа гал гарсан ч галыг хурдан унтраасан байна. Хүний амь нас эрсдээгүй, ноцтой хохирол учраагүй гэв.
Харин Украины талаас Оросын нутаг дэвсгэрийн 110 км гүнд орших зэвсгийн агуулахад цохилт өгсөн нь хоёрдогч дэлбэрэлт болоход нөлөөлсөн гэж мэдэгджээ. Украины арми ашигласан зэвсгийн талаар олон нийтэд тодорхой мэдээлээгүй ч Украины засгийн газрын эх сурвалж болон АНУ-ын албаны хүн “ATACMS” ашигласан болохыг нь баталсан байна.
АНУ-ын албаны хүний хэлснээр Оросын агаарын хүчин найман пуужингийн хоёрыг нь устгасан бөгөөд цохилт нь сумны агуулахыг онилсон байсан гэв.
Нэгдүгээр сард албан тушаалаа хүлээлгэж өгөх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт Украинд Вашингтоны нийлүүлсэн хамгийн алсын тусгалтай пуужин болох “ATACMS”-ыг Оросын нутаг дэвсгэрийн гүнд ашиглахыг зөвшөөрсөн билээ.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “ATACMS”-ыг ашигласан нь барууныхны мөргөлдөөнийг хурцатгах гэсэн тодорхой дохио гэж мэдэгдсэн байна.
Москвагийн зүгээс ийм пуужинг АНУ-ын шууд дэмжлэггүйгээр хөөргөх боломжгүй бөгөөд алсын тусгалтай пуужинг Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөхөд ашигласан нь Вашингтоныг дайны шууд оролцогч тал болгож байна гэж мэдэгджээ. Мөн хариу арга хэмжээ авахаа анхааруулсан байна.
Цэргийн шинжээчид АНУ-ын алсын тусгалтай пуужинг ашиглах нь Украинд Курскийн бүсэд эзлэн авсан газар нутгаа хамгаалж, дараа нь тохиролцоход нь тус дөхөм болох боловч АНУ-ын зөвшөөрөл хэтэрхий оройтсон тул дайнд шийдвэрлэх нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.
Мягмар гарагт мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Вашингтонд анхааруулга өгөх зорилгоор цөмийн шинэ сургаалд гарын үсэг зуржээ. Үүгээр Оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж буй аливаа халдлагын хариуд цөмийн зэвсэг ашиглах босгыг бууруулсан байна.
Зеленьский энэ алхмыг Путин энх тайван тогтоох ямар ч сонирхолгүй байгааг харуулж байна гэж шүүмжилжээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #УКраин, #ATACMS, #Оросын нутаг дэвсгэр,