Өвлийн идэшний цагаар Арвайхээрт махны үнэ хэд байгааг судаллаа.
Монгол шүдлэн үхэр ихэнхдээ 1.5 сая төгрөгийн үнэтэй байгаа бол сувай үнээ, хязаалан үхэр 2 саяд хүрчээ. Сарлагийн сувай үнээ 1.5 – 1.7 сая, шүдлэн 1.3 сая төгрөгийн үнэтэй байна.
Адуу наснаас хамааран 800 мянгаас нэг сая төгрөгийн үнэтэй байгаа бол адууны мах нэг килограмм нь дунджаар 9000 төгрөг байна. Үхрийн ястай мах нэг килограмм нь 13000, хонины мах 8000 төгрөгөөр борлуулж байгаа юм.
Арвайхээр сумын “Өглөөний гудамж”-нд сүү 5000-6000, тогооны өрөм 18000-20000, килограммын өрөм 38000, тараг 6000, аарц 5000-7000, айраг 7000-8000, ааруул 25000-45000 төгрөгийн үнэтэй байна.