Өнөөдөр АНУ Польшийн хойд хэсэгт агаарын довтолгооноос хамгаалах шинэ баазаа албан ёсоор нээх гэж байна.
Польшийн эрх баригчид үүнийг АНУ-ын ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран Варшав болон Вашингтоны цэргийн хамтын ажиллагаа бат бөх хэвээр байгааг харуулж буй үйл явдал хэмээн сайшааж байна.
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамптай халуун дотно харилцаатай гэдгээ онцлон тэмдэглэдэг Польшийн Ерөнхийлөгч консерватив үзэлтэй Анжей Дуда нээлтийн арга хэмжээнд оролцох аж.
Балтын тэнгисийн ойролцоох Редзиково хотод байрлах АНУ-ын бааз нь НАТО-ийн өргөн хүрээний пуужингийн довтолгооноос хамгаалах хамгаалалтын нэг хэсэг бөгөөд баазад байрлуулсан “Aegis Ashore” систем нь ойрын болон дунд тусгалын баллистик пуужинг сөнөөх чадалтай аж.
НАТО-ийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийн бусад бүрэлдэхүүн хэсгүүд Румын, Испанийн Рота боомт, Туркийн Курежик хотод байрладаг байна.
Редзиковод бааз байгуулахаар 2007 онд төлөвлөж байх үед Москва үүнийг Оросын эсрэг аюул заналхийлэл гэж тодорхойлж байв.
Харин эвслийн зүгээс тус бүтээн байгуулалтыг зөвхөн хамгаалалтын шинж чанартай гэж тайлбарладаг.
Цэргийн эх сурвалжийн хэлснээр Польш дахь системийг одоогоор зөвхөн Ойрх Дорнодоос харвасан пуужингийн эсрэг ашиглах боломжтой. Оросоос ирж буй пуужингуудыг саатуулахын тулд радарын чиглэлийг өөрчлөх шаардлагатай бөгөөд энэ нь бодлогын өөрчлөлтийг шаарддаг нарийн төвөгтэй процедур аж.
Гэсэн ч Польшийн Батлан хамгаалахын сайд Владислав Косниак-Камыш даваа гарагт хамгаалалтын хамрах хүрээг өргөтгөх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлээд, НАТО болон АНУ-тай энэ асуудлыг хэлэлцэхээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Польш, #агаарын довтолгооноос хамгаалах бааз, #Редзиково,