Галт уулын дэлбэрэлтээс болоод Индонезийн Бали арлыг үнсэн үүл бүрхэж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсний дараа лхагва гарагт олон улсын хэд хэдэн агаарын тээврийн компани нислэгээ цуцалжээ.
“Jetstar”, “Qantas” нар лхагва гарагт аюулгүй байдлын үүднээс Бали руу хийх нислэгээ зогсоосноо мэдэгдсэн бол нислэгийн хяналтын “Flightradar24” вэбсайтын мэдээллээр “AirAsia” болон “Virgin Australia”-ийн арал руу хийх нислэгүүд мөн цуцлагдсан байна.
Бали бол Индонезийн аялал жуулчлалын гол цэг бөгөөд Австралийн жуулчдын очих дуртай газар юм.
Бали арлаас 800 км зайд орших Зүүн Нуса Тэнггара мужид арваннэгдүгээр сарын 3-нд болсон Левотоби Лаки-лаки уулын анхны дэлбэрэлтээс болж есөн хүн амь үрэгджээ. Үүнээс хойш олон удаа, тэр дундаа мягмар гарагт хэд хэдэн удаа дэлбэрсэн байна.
Арваннэгдүгээр сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 12-ны хооронд Сингапур, Хонконг болон Австралийн хэд хэдэн хотоос Балиг чиглэсэн 80 орчим нислэг цуцлагдсан болохыг Балигийн Нгурах Рай нисэх онгоцны буудлын ерөнхий менежер Ахмад Сяуги Шахаб мэдэгдэв.
Номхон далайн “Галт цагариг” хэмээх газар хөдлөлтийн идэвхжил өндөртэй бүсэд оршдог Индонезид 130 орчим идэвхтэй галт уул байдаг.
Левотоби уулын дэлбэрэлтээс ялгарсан үнс 10 км-ийн өндөрт тархсан бөгөөд ойр орчмын бүс нутгийг бүрхсэн болохыг эрх баригчид мэдэгджээ.
Австралийн Цаг уурын товчоо мөн лхагва гарагт галт уулын үнс тус улсын хойд хэсэгт ажиглагдаж болзошгүйг анхааруулсан байна.
Эх сурвалж: Reuters

#галт уулын дэлбэрэлт, #Индонези, #Бали, #Левотоби Лаки-лаки,