Ням гарагт Украин Москва руу дор хаяж 34 дроноор довтолсон нь 2022 онд дайн эхэлснээс хойш Оросын нийслэлийг онилсон хамгийн том нисгэгчгүй онгоцны дайралт болжээ. Үүний улмаас хотын гурван томоохон нисэх онгоцны буудлын нислэгүүдийг өөрчилсөн бөгөөд таван хүн шархадсан байна.
Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин мөн ням гарагт тус улсын баруун хэсгийн бусад бүс нутгуудад 50 нисгэгчгүй онгоц устгасан гэв.
“Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт нисэх онгоц хэлбэрийн дрон ашиглан террорист халдлага үйлдэх гэсэн Киевийн дэглэмийн оролдлогыг таслан зогсоолоо” гэж тус яам мэдэгдэлдээ өгүүлжээ.
Домодедово, Шереметьево, Жуковскийн нисэх буудлууд дор хаяж 36 нислэгийн чиглэлийг өөрчилсөн гэж Оросын холбооны агаарын тээврийн агентлаг мэдэгдсэн ч дараа нь үйл ажиллагааг нь сэргээсэн байна. Мужийн хэмжээнд таван хүн шархадсан гэж Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Москва болон түүний ойр орчмын бүс нутаг нь 21 сая хүн амтай бөгөөд Истанбулын адил Европын хамгийн том метрополитануудын нэгд тооцогддог.
Харин Орос улс нэг шөнийн дотор 145 нисгэгчгүй онгоц хөөргөж, дээд амжилт тогтоосон тухай Украин мэдэгдсэн байна. Үүнээс 62-ыг нь агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн устгажээ. Украин мөн Оросын Брянск мужид байрлах зэвсгийн агуулахад халдсанаа мэдэгдэв, Оросын зүгээс тус бүс нутагт 14 дрон устгаснаа мэдээлсэн байна.
Оросын армийн дроны бай болсон Киев өөрөө газрын тос боловсруулах үйлдвэр, нисэх онгоцны буудал, тэр ч байтугай Оросын эрт сэрэмжлүүлэг өгөх стратегийн радарын станцуудад удаа дараа дроноор халдаж, зүүн хөршийнхөө эсрэг цохилт өгөхийг оролддог.
Оросын хувьд Москвагийн дээгүүр хэд хэдэн электрон “шүхэр” бүтээж, стратегийн барилга байгууламжийн дээгүүр нэмэлт давхарга үүсгэж, нисгэгчгүй онгоцыг Кремльд хүрэхээс нь өмнө устгах зориулалттай агаарын довтолгооноос хамгаалах цогц сүлжээтэй болсон.
Тус улсын хамгийн баян, эдийн засгийн хувьд хамгийн өндөр хөгжилтэй Москваг хамгаалахад зарцуулсан зардал Хүйтэн дайнаас хойш дээд хэмжээндээ хүрсэн бөгөөд нисгэгчгүй онгоцны халдлагын үеэр хотын гудамжинд хүмүүс сандарсан шинжгүй байжээ.
Эх сурвалж: Reuters

#Москва, #ОРос, #Украины дрона халдлага,