Энэ оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 125.3  сая зорчигч тээвэрлэлээ. Үүнээс автотээврээр 121.7 сая зорчигч, агаарын тээврээр 1.9 сая, төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэсэн байна. 
Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өсөлт үзүүлжээ. 

Тэгвэл 2024 оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 107 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүнээс автотээврээр 70.5 сая тонн ачаа, төмөр замаар 36.5 сая тонн ачаа мөн 8.5 мянган тонн ачааг агаараар тээвэрлэсэн байна. 

Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал 2023 оны мөн үетэй харьцуулахад автотээврээр тээвэрлэсэн ачаа 24.2 хувиар өссөн бол төмөр замаар тээвэрлэсэн ачаа 14 хувиар тус тус өсжээ.

#ачаа тээвэр, #Зам тээврийн яам, #зорчигч тээвэр,