Лхагва гарагт Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч “BYD” засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөрийн ачаар борлуулалтын хурдаа хадгалж, гуравдугаар улиралд цэвэр ашиг нь 11.5%-иар өссөн болохыг мэдэгдсэн байна.
Тодруулбал, долдугаар сараас есдүгээр сарын хооронд компани 11.6 тэрбум юань буюу 1.63 тэрбум ам.долларын цэвэр ашиг хүртжээ. Есөн сараар авч үзвэл цэвэр ашиг нь 18.1%-иар өсөж, 25.2 тэрбум юаньд хүрсэн байна.
Гуравдугаар улирлын нийт орлого нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24%-иар өсөж, 201.1 тэрбум юань буюу 28.24 тэрбум долларт хүрснээр “BYD”-ийн улирлын орлого анх удаа “Tesla”-г гүйцжээ. “Tesla”-ийн хувьд 7-9-р сард 25.2 тэрбум долларын орлого олсон байна.
Гэсэн ч энэ хугацаанд дэлхийн хэмжээнд борлуулсан автомашины тоогоор “Tesla” компани “BYD”-ийг давсан хэвээр байна.
Энэ онд Хятадын цахилгаан хөдөлгүүртэй автомашин болон цэнэглэдэг хайбрид автомашины нийт борлуулалтын гуравны нэгээс илүү хувийг эзэлсэн “BYD” компани есдүгээр сард сарын борлуулалтын дээд амжилтыг эвдэж, улирлын борлуулалт нь гуравдугаар улиралд мөн шинэ дээд амжилтыг үзүүлэв.
Хятадын засгийн газар хуучин автомашиныг шинэ, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр солих хөтөлбөр эхлүүлсэн нь таван сар дараалан буурсан автомашины борлуулалтыг эргэн сэргэхэд нөлөөлсөн байна. Орон нутгийн автомашин үйлдвэрлэгчдээс эхлээд “Tesla” зэрэг өрсөлдөгчид засгийн газрын хөтөлбөрийн үр шимийг хүртсэн аж.
Албан ёсны мэдээллээр, аравдугаар сарын сүүлийн байдлаар 1.57 сая хүн хуучнаа илүү ногоон тээврийн хэрэгслээр сольсныхоо хариуд засгийн газраас 2,800 доллар хүртэлх дүнгийн буцаан олголт авахаар өргөдөл гаргасан байна.
Мөн Хятадын орон нутгийн засаг захиргаад энэ оныг дуустал цахилгаан автомашин худалдан авагчдад 20,000 хүртэлх юанийн буцаан олголт олгож байгаа аж.
“BYD”-ийн хувьд өндөр борлуулалттай загваруудаа эрс хямдруулсан нь өсөлтөд нөлөөлжээ. Мөн гуравдугаар улиралд түлшний зардалд илүү хэмнэлттэй хамгийн сүүлийн үеийн цэнэглэдэг хайбрид технологийн автомашиных нь борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 75.6%-иар өсөж, 685,830-д хүрсэн нь борлуулалтын өсөлтөд голлон нөлөөлсөн байна.
Харин “BYD”-ийн бүрэн цахилгаан автомашины борлуулалтын өсөлт энэ улиралд 2.7%-иар буурчээ.
“BYD” автомашиныхаа 90 гаруй хувийг Хятадад борлуулсан хэвээр байгаа ч гуравдугаар улиралд хилийн чанадад 94,477 автомашин борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 32.6%-иар өссөн үзүүлэлт аж.
Эх сурвалж: CNN

#Tesla, #Цахилгаан автомашин, #BYD,