Өвөрхангай аймгийн ахмадуудын хийн дасгалын аварга багийг шалгарууллаа.

Тэмцээнд Арвайхээр, Баянгол, Бүрд, Зүүнбаян-Улаан, Төгрөг сумын 55-аас дээш насны 80 гаруй ахмад долоон баг болон оролцож, “Бие чийрэгжүүлэх найман дасгал”-аар өрсөлдсөн юм. Тэмцээний тэргүүн байрыг Баянгол сумын “Жавхаа” баг эзэлж, Хийн дасгалын аймгийн аварга багаар шалгарлаа.

Ахмад настны бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой тус тэмцээнийг 13 дахь удаагаа зохион байгууллаа.

2025 оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 10 дугаар сарын эхний 7 хоногийг “Ахмадын долоо хоног” болгон тэмдэглэхээр зарласан.

Энэ хүрээнд аймгийн ЗДТГ, ЭМГ, БТСГ, Ахмадын хороо хамтран “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг зохион байгуулж, “Эрүүл, чанартай урт наслалтын төлөө” уриаг дэвшүүлэн цогц үйл ажиллагаа явуулж байна. 

#ӨВӨРХАНГАЙ,