БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН
ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Товч түүх: Казахстан Улс 1991 оны 12-р сарын 16-нд Зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудаас хамгийн сүүлд тусгаар тогтнолоо зарлаж, 1997 онд нийслэлээ Астанад шилжүүлсэн. 1991 оноос дэлхийн Казах үндэстнүүдийг язгуурын нутагтаа ирэхийг уриалан, тусгай бодлого явуулсны үр дүнд Казахстаны хүн амын 70 хувийг казах үндэстнүүд бүрдүүлэх болсон. Казах үндэстэн нь Түрэг, Монгол болон Энэтхэг-Перс угсааны олон овог аймгийн хойчсын бүрдэл. Их, Дунд, Бага орд буюу Улы, Орта, Киши гэсэн гурван хэсгээс бүрэлдсэн. Казахууд хожмын удам угсаагаараа Төре угсааныхан буюу Чингис хааны удмынхан, Хожа-гийнхан буюу Арабуудын удам, Теленгитүүд буюу Ойрдын удам, Сунакууд буюу эртний Сайрам угсаатан гэж хуваагдах нь бий. Казахуудын түүхэнд нэгдмэл төрт улс байсан нь бараг үгүй. Түрэгийн хаант улс, Уйгарын хаант улс, Монголын эзэнт гүрэн, Ойрадын харьяанд багтаж байгаад хожим нь Оросын хэсэг болсон. Казахстаны зүүн өмнөд хэсэгт Керей омгийн Жанибек хааны удирдлагаар Казахын хаант улс байгуулагдаж байсан гэж үздэг. 16-р зууны сүүлч, 17-р зууны эхэн үеэс Орост эзлэгдсэн. Оросууд хасаг цэргээс ялгахын тулд Казахуудыг Киргиз гэдэг байснаас улбаалан 1920 онд “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Киргиз Улс” гэж байгуулсан ч 1925 онд “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Казах Улс” болгон Киргизээс салгажээ. 1936 онд автономит эрхийг нь авч “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах Улс” болгосон.
Нутаг дэвсгэр
Төв Азид оршдог, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт ордог, 2,724,900 хавтгай дөрвөлжин км газар нутагтай.
Хил: Нийт урт /хуурай/ 13392.6 км, ОХУ-тай 7591.0 км, БНХАУ-тай 1782.8 км, Киргизтэй-1241.6 км, Узбекистантай-2351.4 км, Туркменистантай-425.8 км тус тус хиллэдэг. Далайд гарцгүй орон.
Хүн ам
Хүн амын тоо: 20,1 сая (2024 оны 4 дүгээр сар, ҮСХ-ны мэдээгээр)
Үүнээс казах үндэстэн 70,4 хувь, орос 15,5 хувь, узбек 3,2 хувь, украин-1,5 хувь, уйгар, татар, герман, белорус, азербайжан, турк, солонгос, чечен үлдсэн хувийг тус тус эзэлдэг. Казахстан Улсад 120 орчим үндэстэн, ястан амьдарч байна.
Хүн амын дундаж өсөлт 1,3 хувь байна.
Дундаж наслалт: 2021 оны байдлаар эрэгтэйчүүд 66,3, эмэгтэйчүүд 74 нас.
Эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа 48:52
Төрийн хэл-казах, албан ёсны хэл-орос. Казахстаны Ерөнхийлөгч асан Н.Назарбаевын санаачилгаар казах хэлний үсгийг кириллээс латин үсэгт шилжүүлэх үйл явц идэвхтэй өрнөсөн хэдий ч сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсон.
Шашин: Хүн амын 97 хувь нь шүтлэгтэй, 70,19 хувь нь лалын /суннит/, 26,17 хувь нь христийн, 0,09 хувь нь буддын шашинтай байна.
Ерөнхийлөгчийн зарлигаар 2016 онд Шашны болон иргэний нийгмийн асуудлыг эрхэлсэн яам байгуулагдаад удалгүй татан буугдсан бөгөөд одоо Соёл, мэдээллийн яамны шашны асуудал эрхэлсэн хороо шашны асуудал хариуцан ажилладаг.
Нийслэл: Астана хот, 1,4 сая хүн амтай (энэ оны 5 дугаар сарын байдлаар)
Засаг захиргааны нэгж Засаг захиргааны нэгж: Казахстанд нийтдээ 14 муж, 170 район, 89 жижиг хот, 29 суурин, 6293 тосгон байдаг.
Үндэсний баяр: Тусгаар тогтнолын баяр 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Улс тунхагласны баяр 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Улс төрийн тогтолцоо
Засаглалын хэлбэр: Казахстан Улс Ерөнхийлөгчийн засаглалтай (1995 оны Үндсэн хууль). Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 2022.09.16-нд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 7 жил болгосон.
Ерөнхийлөгч Одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев (2022.11.20-нд 7 жилээр дахин сонгогдсон)
Парламентын удирдлага Сенатын дарга Маулен Сагатханович Ашимбаев (2020.05.04-нөөс)
Мажилисийн дарга Ерлан Жаканович Кошанов (2022.02.01-нээс)
Ерөнхий сайд: Олжас Бектенов (2024.02.06-наас)
Гадаад хэргийн сайд: Нуртлеу Мурат Абугалиевич (2023.04.03-наас)
Хууль тогтоох засаглал: Парламент Сенат (Дээд танхим), Мажилис (доод танхим) гэсэн байнгын үйл ажиллагаатай 2 танхимаас бүрддэг. Сенатын танхим 50 суудалтай бөгөөд 40 гишүүнийг мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонгож, 10 гишүүнийг, үүний 5 гишүүнийг Казахстаны Үндэсний Ассамблейгээс Ерөнхийлөгч томилдог. Бүрэн эрхийн хугацаа 6 жил. 3 жил тутамд 50 хувь нь сонгогддог.
Мажилис ҮХ-ийн өөрчлөлтөөр 98 суудалтай болсон, 70 хувь нь пропорциональ системээр намын жагсаалтаар, 30 хувь нь мажоритар системээр жижиг тойргоос сонгогддог. Бүрэн эрхийн хугацаа 5 жил.
Сүүлийн сонгуулийн дүн 2023 оны 03 дугаар сарын 19-ны Мажилисын ээлжит сонгуулиар “Аманат” нам олонхын санал авч ялалт байгуулсан.
Улс төрийн гол намууд: БНКазУ-ын Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын байгуулсан “Нур отан” /Эх орны гэгээ/ нам 2022.03.01-нд “Аманат” /Өвлөгдсөн итгэл/ болж нэрээ сольсон. Мажилис Эрх баригч АМАНАТ нам 62 суудал, Ардын ардчилсан эх оронч “Ауыл” нам 8 суудал, Бүгд Найрамдах Нам /Республика/ 6 суудал, Казахстаны Ардчилсан “Ак жол” нам 6 суудал, Казахстаны Ардын нам 5 суудал, Үндэсний социал-демократ нам 4 суудал, бие даагч 7 суудал тус тус авсан.
Эдийн засгийн үзүүлэлт
Үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/, ДНБ-ий хэмжээ 2023 онд 5,2 хувиар өсч 291 тэрбум ам долларт хүрсэн. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд 53 дугаар байранд байна.
Нэг хүнд ноогдох ҮНБ: 14778 ам.доллар (2023)
Дундаж цалин: 285 433 тенге буюу 604,7 ам.доллар (2023)
Эдийн засгийн гол салбарууд: Байгалийн хий, газрын тос, уул уурхайн бусад олборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан
Инфляцийн түвшин: 2023 оны 12 дугаар сарын байдлаар 9.8%
Ажилгүйдлийн түвшин: 2023 оны 12 дугаар сарын байдлаар 4.7%
Гадаад худалдаа: Казахстан 120 гаруй улстай худалдаа хөгжүүлдэг, худалдааны гол түнш ОХУ. Нийт худалдааны эргэлт 2023 онд гадаад худалдааны нийт эргэлт 139.9 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 78.7 тэрбум ам.доллар, импорт 61.2 тэрбум ам.доллар (2023 оны жилийн эцсийн байдлаар).
Экспортын гол түнш: Итали, БНХАУ, Нидерланд, ОХУ.
Экспортын гол бүтээгдэхүүн: хар болон өнгөт металл, хүдрийн түүхий эд, түлш, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн.
Импортын гол түнш: ОХУ, Герман, БНХАУ, Украин, АНУ.
Импортын гол бүтээгдэхүүн: машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн.
Байгалийн баялаг: Казахстан Улс байгалийн баялгийн нөөц ихтэй. Газрын тосны хэмжээгээр дэлхийд 12, чулуун нүүрс 9, уран, вольфрам 1, хром, фосфор 2, тугалга, молибдены нөөцөөр 4 дүгээр байрт бичигддэг.
Гадаад өр: 168 тэрбум ам.доллар (2023 оны 12 дугаар сарын байдлаар)
Мөнгөний нэгж, ханш: Тенге. 2024 оны 6 дугаар сарын байдлаар 1 ам.доллар = 460 тенгетэй тэнцүү байна.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

#Казахстан улс, #Бүгд Найрамдах Казакстан улс, #танилцуулга,