Владимир Путин Хойд Солонгос Орос руу цэргээ илгээсэн гэх АНУ-ын мэдэгдлийг үгүйсгээгүй ч Пхеньянтай байгуулсан гэрээний харилцан хамгаалах тухай заалтыг хэрхэн хэрэгжүүлэх нь Москвагийн шийдэх хэрэг гэж мэдэгдэв.

Хойд Солонгос Украинд тулалдуулах зорилгоор Орос руу 3,000 цэргээ илгээсэн тухай нотлох баримтуудыг олж харснаа АНУ мэдэгдээд, үүнийг Украины дайныг ихээхэн хурцатгасан үйлдэл хэмээн буруутгаад байгаа.

Пүрэв гарагт Казань хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын хаалтын үеэр Умардын цэргүүдийн хөдөлгөөнийг харуулсан хиймэл дагуулаас авсан зургийн талаар сэтгүүлч асуухад Путин “Зураг бол ноцтой зүйл. Хэрэв зураг байгаа бол ямар нэг зүйлийг илэрхийлж л байгаа гэж хариулжээ.

Цааш нь тэрээр НАТО-ийн офицер, зааварлагч нар Украины дайнд шууд оролцож байгааг тэмдэглээд, барууныхныг Украины хямралыг хурцатгасан гэж буруутгасан байна. “Бид тэнд хэн байлцаж, Европ дахь НАТО-ийн ямар гишүүн орноос ирснийг нь, энэ ажлыг хэрхэн хийж байгааг нь мэднэ” гэж хэлжээ.

Түүнчлэн Орост стратегийн ялагдал авчирна гэж бодож байгаа бол энэ нь “төөрөгдөл” гэж мэдэгдэв.

Хойд Солонгосын цэргүүд Украинд хүрсэн гэж АНУ болон Өмнөд Солонгос мэдэгдээд байгаа бөгөөд Путин Украины сэтгэл санааг унагах гэж зориудаар хоёрдмол утгатай зүйл ярьж байгаа ч гэсэн олны анхаарлыг татахуйц боломж олгосон гэх мэдээллийг үгүйсгээгүй нь бас гайхмаар.

БРИКС-ийн удирдагчдын нэг нь ч дээд хэмжээний уулзалтын үеэр асуудлыг олон нийтэд нээлттэйгээр хөндөөгүй, харин хүлээцтэй байхыг шууд бусаар уриалсан байна.

Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлсэн үгэндээ шударга энх тайвныг” уриалав.

Гутерриш 2022 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа Орост айлчилж байгаа бөгөөд Олон улсын эрүүгийн шүүх 2023 оны гуравдугаар сард Оросын удирдагчийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш Путинтэй анх удаа уулзаж байгаа нь энэ юм.

НҮБ-ын тэргүүн Украины тухай товч ишлэлдээ “Бид Украинд энх тайван, НҮБ-ын дүрэм, олон улсын хууль болон ерөнхий ассамблейн тогтоолын дагуу шударга энх тайвныг тогтоох хэрэгтэй” гэж хэлжээ.

Цааш нь “Бид НҮБ-ын дүрмийн үнэт зүйлс, хууль дээдлэх ёс, бүх улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын зарчмуудыг баримтлах ёстой” гэж хэлсэн ч Хойд Солонгосын цэргүүдийн талаар огт дурдаагүй байна.

Гутерриш энэ зун Украины санаачилсан энх тайвны дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг хүлээн аваагүй ч БРИКС-т очсон нь Украины дургүйцлийг хүргэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

#Владимир Путин, #Украины дайн, #Брикс, #Хойд Солонгос цэргүүд,