Сэтгүүлч Э.Ганхуягийг автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж улмаар шүүх хурлыг 11.08-ны 09:00 цаг хүртэл хойшлууллаа. Уг шийвдэрийн талаар Шүүхийн мэдээнд дараах тоймыг нийтэлжээ. 

“СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОНЫ УЛМААС
 ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН ГЭХ ХЭРГИЙН ШҮҮХ
 ХУРАЛДААН ХОЙШИЛСОН ҮНДЭСЛЭЛ

Шүүхийн нэр: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 
Шийдвэрийн дугаар: 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ШЗ/2024/2494
Процессын тойм: № ...
Огноо: 2024-10-24-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

Тээврийн прокуророос Р.И-г согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойт явах замын “Sodon Car Wash” авто угаалгын урд талын замд 2024 оны 07 дугаар сарын 08-ний шөнийн 04 цаг 10 минутын орчимд “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг унадаг дугуйтай зорчиж явсан Э.Г-г дайрч амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2024 оны  09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлсэн.

2024 оны 10 дугаар арын 01-ний өдөр Р.И-ын өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр/ ирүүлсэнтэй холбогдуулан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг 10 хоногийн хугацаагаар сунгуулсан.   

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хуралдааныг 2024 оны 10 сарын 17-ны өдөр хийж, прокурорт буцаах үндэслэл тогтоогдоогүй тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тогтоосон боловч шүүгдэгч Р.И-ын өмгөөлөгч Б.Б “БНХАУ-ын Бээжин хотод яаралтай эмнэлэгт үзүүлэхээр зорчих шаардлагатай болж, 2024 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн нислэгээр явсан тул Р.И-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн, 
Шүүгдэгч Р.И-н өмгөөлөгч Э.А нь “хэргийн материалтай танилцах боломжтой хугацаагаар хангаж өгнө үү” гэсэн хүсэлтийг,
Шүүгдэгч И нь “өөрийн сонгон авсан дээрх нэр бүхий өмгөөлөгч нартайгаа шүүх хуралдаанд оролцож боломжоор хангаж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргасан тул шүүгдэгч Р.И-г хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ эдлэх хүсэлтийг нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв. Үндэслэл нь,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2-т “хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж заасан. 

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуульд зааснаар эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд оролцогч, бусад оролцогч, прокурор нарыг бүрэн хамруулан оролцуулах нь мэтгэлцэх зарчмыг хангах чухал ач холбогдолтой, энэ үүргийг шүүхэд оногдуулсан тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. ...Өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан болно.

Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг

#онцолсон, #live, #шүүх хурал, #Сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хохироосон хэрэг, #Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,