Ням гарагт Украины арми хилээс 750 километрийн зайд орших Оросын тэсрэх бодисын томоохон үйлдвэрт нисгэгчгүй онгоцоор цохилт өгснөө мэдэгдэв.
Киев сүүлийн үед Москвагийн дайны хүчин чармайлтыг сулруулахын тулд Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх цохилтоо эрчимжүүлээд байгаа.
Украины аюулгүй байдлын албаны эх сурвалжийн мэдээлснээр тус улсын арми Оросын Нижний Новгород хотын ойролцоох Дзержинск дэх Свердловын тэсрэх бодисын үйлдвэрт дроноор цохилт өгсөн байна.
Оросын албаны хүмүүс Украины дронууд тус бүсийг онилсон гэдгийг баталсан ч халдлагыг таслан зогсоосон гэж мэдэгджээ.
Нижний Новгород мужийн амбан захирагч Глеб Никитин “Telegram” дээр “Агаарын довтолгооноос хамгаалах болон электрон дайны хэрэгслийн тусламжтайгаар Дзержинскийн аж үйлдвэрийн бүсийн нутаг дэвсгэрт дроны халдлагыг няцаасан” гэж бичсэн байна.
Түүний хэлснээр үйлдвэрийн нутаг дэвсгэрт байрлах гал унтраах ангийн дөрвөн ажилтан дроны хэлтэрхийнд өртөж, хөнгөн гэмтжээ.
Цэргийн тэсрэх бодис үйлдвэрлэдэг Свердловын үйлдвэр нь АНУ болон Европын холбооны хоригт багтсан Оросын томоохон үйлдвэрүүдийн нэг юм.
Тус газарт хүчтэй дэлбэрэлт болж буй, мөн агаарын довтолгооноос хамгаалах системээр жижиг дронуудыг устгаж буй бичлэг Оросын олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна.
Халдлагын улмаас үйлдвэрийн байгууламжид ямар хохирол учирсан талаар Киев тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа.
Оросын Батлан хамгаалах яам мөн шөнийн дотор Украины 110 дроныг устгаснаа ням гарагт мэдэгджээ. Энэ нь сүүлийн хоёр долоо хоногт хийсэн Украины хамгийн том агаараас цохилт өгөх оролдлого болсон байна.
Орос ч мөн адил Украиныг чиглэсэн дайралтаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд Кривой Рог хотын орон сууцны хороололд болсон халдлагын улмаас дор хаяж 17 хүн шархадсан болохыг Украины онцгой байдлын алба мэдэгдэв.
Түүнчлэн Украины зүүн хойд Сумы муж дахь эрчим хүчний байгууламжид халдсаны улмаас 37,000 гаруй хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчгүй болсон болохыг бүс нутгийн эрчим хүчний оператор “Sumyoblenergo” мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times

#онцолсон, #Украины дайн, #агаарын цохилт, #Оросын нутаг дэвсгэр, #тэсрэх бодисын үйлдвэр, #Свердлов,