Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хийж байгаа билээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 240 ортой шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа.

Барилгын ажлын хүрээнд дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол, барилга угсралт, гадна талбай болон тоглоомын талбайн тохижилтын ажлуудыг бүрэн хийж дууслаа. Тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 52.0 м x 22.5 м хэмжээтэй төмөр бетон карказан барилга юм.

Шинэ цэцэрлэг хоёр давхар бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулахын өрөө, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгын ажлыг “Гегатера тех” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

#НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР, #Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо шинэ цэцэрлэг,