Мягмар гарагийн үүрээр Оросын нийслэл хотын өмнөд хэсэгт машинд суурилуулсан бөмбөг дэлбэрсний улмаас Москва хотын нэгэн нэртэй баарны эзэн болон өөр хоёр хүн шархаджээ.
“Shaker Group”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Виктор Мишачев эмнэлэгт хүргэгдсэн болохыг төрийн мэдлийн “Тасс” агентлаг хууль сахиулах байгууллагын нэрээ нууцалсан албан тушаалтнаас иш татан мэдээлэв. Дэлбэрэлтийн үеэр мөн өөр нэг насанд хүрсэн хүн болон Мишачевын 16 настай хүү шархаджээ.
“РИА Новости” агентлаг нэрээ нууцалсан хууль сахиулах байгууллагын албан тушаалтнаас иш татан мэдээлснээр машины хамар дотор байсан сэжигтэй зүйлийг гаргах үед дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас хохирогчдын нэгнийх нь гар бэртсэн аж.
Цагдаагийн байгууллага Мишачевыг бизнесийн болон хувийн маргааны улмаас онилсон байж магадгүй гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна. Томоохон гэмт хэргүүдийг шалгадаг Оросын Мөрдөн байцаах хорооны Москва дахь салбараас хүний аминд хүрэхийг завдсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Оросын хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр Мишачев нь алдартай “Coyote Ugly” баар болон Санкт-Петербург, Екатеринбург хотуудад үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газруудын хамтран эзэмшигч аж. Олон нийтэд нээлттэй мэдээллээс үзэхэд түүний “Shaker Group” Москва дахь “Dirty Dance” баарыг мөн эзэмшдэг байна.
Эх сурвалж: The Moscow Times

#дэлбэрэлт, #Москва, #ОРос, #Shaker Group,