Украины арми сүүлийн саруудад Оросын хилийн Курск мужид халдаж, зарим хэсгийг нь эзэлж, Оросын нутаг дэвсгэрийн гүнд голдуу эрчим хүчний байгууламжуудыг чиглэсэн довтолгоогоо эрчимжүүлээд байгаа.

Энэ хүрээнд хилийн Брянск муж дахь Хойд Солонгосоос нийлүүлсэн сум болон бусад зэвсэг хэрэгсэл хадгалдаг Оросын зэвсгийн агуулахад цохилт өгснөө Украины арми лхагва гарагт мэдэгдэв.

Мэдэгдэлд өгүүлснээр Оросын зэвсэгт хүчинд логистикийн хүндрэл учруулах зорилгоор дроны ангиудтай хамтран өнгөрсөн шөнө цохилт өгсөн байна.

Уг агуулахад пуужингийн болон их бууны системд зориулсан сум, тэр дундаа Хойд Солонгосоос нийлүүлсэн сум хадгалагдаж байсан. Зэвсгийн ихэнх хэсэг нь ил задгай газар хадгалагдаж байсан гэж Украины цэргийн жанжин штабын мэдэгдэлд дурджээ. 

АНУ болон түүний холбоотнууд Хойд Солонгосыг Украины дайнд зориулж Орост сум, пуужин нийлүүлсэн хэмээн удаан хугацаанд буруутгаж байгаа ч Пхеньян болон Москва үүнийг үгүйсгэж ирсэн. 

Оросын төрийн хэвлэлд бичсэнээр бүс нутгийн эрх баригчид цохилтоос үүссэн дэлбэрэлтээс болоод Карачевский дүүрэгт онц байдал зарласан байна. 

Мөн Оросын арми өнгөрсөн шөнийн дотор Оросын нутаг дэвсгэрт Украинаас илгээсэн 47 дрон сөнөөснөө мэдэгджээ. Үүний бараг тал нь Брянск мужид байсан бол ойролцоогоор 13 дроныг Азовын тэнгисийн орчимд, үлдсэнийг нь Украинтай хил залгаа эсвэл ойролцоох бүс нутгуудад устгасан байна.

Киев сүүлийн саруудад Москвагийн дайны санхүүжилтийг бууруулах зорилгоор Оросын эрчим хүчний салбарыг онилсон цохилтоо нэмэгдүүлсэн. Украины зэвсэгт хүчин Крымийн хойгийн нефтийн агуулахад цохилт өгсний дараа гурав хоногийн турш гал гарсаар байгаа ба ойр орчмын оршин суугч олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

#Украины дайн, #Брянск муж, #зэвсгийн агуулах, #Хойд Солонгосоос нийлүүлсэн зэвсэг,