Мягмар гарагт АНУ-ын Хууль зүйн яам сонгуулийн өдөр "террорист халдлага" зохион байгуулахаар төлөвлөж байсан афган эрийг Оклахома мужид баривчилсан тухай мэдэгдэв.

2021 онд АНУ-д цагаачлалын тусгай визээр орж ирснээсээ хойш Оклахома хотод амьдарч байсан 27 настай Насир Ахмад Тавхеди гэгч этгээд Исламын улс бүлэглэлийн нэрийн өмнөөс халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэж яллах дүгнэлтэд дурджээ. 

Жилд 50 хүртэлх хүн хүлээн авдаг Цагаачлалын тусгай визний хөтөлбөрт зөвхөн АНУ-ын зэвсэгт хүчинд ажиллаж байсан эсвэл Ирак, Афганистанд орчуулагч, хэлмэрчээр ажиллаж байсан хүмүүс хамрагддаг. Тавхеди Афганистанд ямар ажил хийж байсныг яллах дүгнэлтэд дурдаагүй байна.

Тавхеди нийслэл Вашингтон ДС-ийн хяналтын камеруудад хэрхэн нэвтрэх тухай болон галт зэвсэг авахад тусгай зөвшөөрөл шаарддаггүй мужуудын талаар мэдээллийг интернэтээс хайсан тухай яллах дүгнэлтэд дурджээ. Тэрээр мөн Цагаан ордон болон Вашингтоны хөшөөг шууд харах боломжтой дамжуулалтыг үзсэн байна.

Тавхеди болон насанд хүрээгүй эхнэрийнхээ дүүгийн хамтаар хоёр АК-47 буу, сум худалдаж авахаар Холбооны мөрдөх товчооны ажилтнуудтай уулзсаныхаа дараа даваа гарагт баривчлагджээ. 

Тавхеди баривчлагдсаныхаа дараа өгсөн мэдүүлэгтээ халдлагыг олон хүн ​​цугларсан газарт хийхээр төлөвлөж байснаа хэлээд, хамтрагчийнхаа хамтаар амиа золиослох гэж байснаа хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд Бид ISIS болон түүний дэмжигчдийн Америкийн үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй аюул заналхийллийн эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, Америкийн ард түмнийг айлган сүрдүүлэхийг санаархаж буй хүмүүсийг илрүүлж, мөрдөн шалгаж, ялласаар байх болно гэж мягмар гарагт мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Дотоодын аюулгүй байдлын яам дотоодын аюул заналхийллийн үнэлгээ”-ндээ 2024 оны сонгуулийн мөчлөг, Газын дайн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан ирэх онд АНУ-д аюул заналхийллийн түвшин өндөр хэвээр байх төлөвтэй байна гэж тооцоолсон байна. 

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #Исламын улс бүлэглэл, #террорист халдлага,