Арваад жилийн өмнө Иракт Исламын улс бүлэглэлийн дайчдад барьцаалагдсан 21 настай эмэгтэйг Израил, АНУ, Иракийн оролцоотойгоор хэдэн сарын турш явуулсан нууц ажиллагааны үр дүнд энэ долоо хоногт Газын зурвасаас чөлөөлжээ.

Энэ эмэгтэй Ирак, Сирид ихэвчлэн амьдардаг шашны цөөнх Язиди гаралтай юм. 2014 онд Исламын улс бүлэглэл 5,000 гаруй язидиг алж, олон мянган хүнийг барьцаалсан бөгөөд НҮБ бүлэглэлийн энэ үйлдлийг геноцид гэж дүгнэсэн байдаг.

Израилын Газад хийж буй цэргийн довтолгооноос үүдэн аюулгүй байдлын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас хэд хэдэн оролдлого бүтэлгүйтсэн ч дөрвөн сар гаруйн хүчин чармайлтын эцэст түүнийг чөлөөлж чадсан гэж Иракийн Гадаад хэргийн сайдын штабын дарга Силван Синжари мэдэгдэв.

Иракийн албаныхны хэлснээр 11 настайдаа Ирак дахь гэрээсээ хулгайлагдаж, Газын зурвас руу худалдагдсан Фавзиа Сидо нь гэр бүлтэйгээ уулзсан бөгөөд одоогоор тус улсын хойд хэсэгт байгаа гэв.

Иракийн албаны хүмүүс эмэгтэйтэй хэдэн сарын өмнөөс холбогдсон ба түүний мэдээллийг АНУ-ын албаныханд дамжуулж, тэд эмэгтэйг Израилын тусламжтайгаар Газаас гаргах ажлыг зохион байгуулсан байна.

Израилын цэргийнхний мэдэгдэлд өгүүлснээр түүнийг барьцаандаа байлгаж байсан хүн Израилын дайралтад өртөж амь үрэгдсэний дараа Сидо Газын зурвас дахь нуувч руу зугтсан аж. 

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр түүнийг Израил, Иорданаар дамжуулан дараа нь Ирак руу аюулгүй шилжүүлсэн байна.

Иракийн Ерөнхий сайд Мохаммед Шиа аль-Судани өнгөрсөн сард Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уг асуудлыг АНУ-ын албаны хүмүүстэй хэлэлцсэн болохыг Суданы Язидичуудын асуудал хариуцсан зөвлөх Халаф Синжар мэдэгдэв.

2014 онд Исламын улс бүлэглэлийн дайчид Иракийн Синжар бүс нутгаас 6,000 гаруй язидичуудыг олзолж, олонхыг нь бэлгийн боолчлолын зорилгоор худалдаж, заримыг нь цэрэг болгон сургаж, Турк, Сири зэрэг улс руу хил дамнуулан худалдсан байна.

Иракийн эрх баригчдын мэдээлснээр өнгөрсөн жилүүдэд 3,500 гаруй хүнийг сулласан бол 2,600 орчим нь сураггүй хэвээр байна. 

Олонхыг нь амиа алдсан байж магадгүй гэж үздэг ч Язидигийн идэвхтнүүд итгэл найдвар тээн тэднийг эрэн хайдаг аж.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #Исламын улс бүлэглэл, #Язиди,