НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй мэргэжилтнүүдтэй уулзлаа. Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулах төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм. Тодруулбал, эхний ээлжид гэр хорооллын айл өрхөд нарны хавтан суурилуулахаар болсон юм. Нарны хавтан ашиглан шөнөдөө галлагаа хийлгүй, гэр байшингаа дулаалах туршилтыг энэ өвөл эхлүүлэхээр хоёр тал тохиролцлоо. Цаашлаад төслийн үр дүнд сэргээгдэх эрчим хүч ашиглан галлаагаа зогсоосон айл өрхүүдийн карбон кредитийн оноог цуглуулан олон улсын карбон зах зээлд борлуулах ажлыг үе шаттай зохион байгуулах юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска, #НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул,