Ойрх Дорнодод бүрэн хэмжээний дайн гарах эрсдэл улам нэмэгдсэнээр мягмар гарагт АНУ-ын зарим хотод жагсагчид Израилд цэргийн дэмжлэг үзүүлэхгүй байхыг шаардсан байна.

Мягмар гарагийн орой Нью-Йорк хотын Хералд талбайд цугласан олон арван жагсагч “Ливанаас савраа тат” болон “Ливаны эсрэг АНУ-Израилын дайныг дэмжихгүй”, “Ойрх Дорнодоос савраа тат”, “Палестиныг чөлөөл” гэх зэрэг бичигтэй лоозон барьсан байжээ. Жагсаалыг “ANSWER” буюу “Дайн болон арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхахын эсрэг яг одоо зогснэртэй эвсэл зохион байгуулсан байна.

Мягмар гарагийн орой Вашингтон дахь Цагаан ордны ойролцоо мөн ижил төстэй эсэргүүцлийн жагсаал болсон байна.

“АНУ-ын засгийн газраас өгсөн асар их хэмжээний бөмбөг, пуужин, байлдааны нисэх онгоцны ачаар Израил Ливан руу дайрч, Газыг бүсэлж, геноцид үйлдсээр байна” гэж “ANWER” бүлэг мэдэгджээ. Мэдэгдэлд дурдсанаар мягмар гарагт Сан Франциско, Сиэтл, Сан Антонио, Финикс зэрэг хотод мөн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан байна.

Израил цэргийн ажиллагаагаа Хамас, Хезболла зэрэг зэвсэгт бүлэглэлийн эсрэг өөрийгөө хамгаалах арга гэж тайлбарладаг. Харин АНУ дотоодын болон олон улсын шүүмжлэл, эсэргүүцлийг үл харгалзан дайн эхэлснээс хойш холбоотондоо дэмжлэг үзүүлсээр байгаа юм.

Тавдугаар сард Байден Газын зурваст гал зогсоохыг уриалахын зэрэгцээ АНУ-ын Израилд үзүүлэх дэмжлэг хэзээ ч гуйвахгүйгэж мэдэгдэж байв. Мөн Цагаан ордонд болсон еврейчүүдийн өв соёлыг дэмжих арга хэмжээний үеэр “Газад болж байгаа зүйл бол геноцид биш” гэж хэлж байсан удаатай.

Палестины Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израил руу довтолж, 1,200 орчим хүний ​​аминд хүрч, 250 орчим хүнийг барьцаалсны дараа Израилын арми Газын зурвасыг чиглэсэн дайралтаа эхлүүлсэн. Үүнээс хойш тус анклавт 41,000 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган хүн өлсгөлөнд нэрвэгдэж, хүн ам нь бүхэлдээ гэр орноосоо дайжаад байгаа юм.

Харин даваа гарагийн өглөөнөөс хойш Израилын Ливан дахь Хезболла бүлэглэлийг чиглэсэн агаарын довтолгооны улмаас 560 гаруй хүн амиа алдаж, 1,800 орчим хүн шархаджээ.

Үүнээс үүдэн Ойрх Дорнодыг тогтворгүй болгож болзошгүй бүс нутгийг хамарсан томоохон дайн дэгдэх вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байна. НҮБ-ын гишүүн орнуудын удирдагчид энэ долоо хоногт АНУ-д уулзаж байгаа бөгөөд Ойрх Дорнодын нөхцөл байдал хэлэлцэх асуудлын жагсаалтад нь багтжээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Израил, #эсэргүүцлийн жагсаал,