Оросын баруун хэсгийн Курск мужид долоон долоо хоног үргэлжилж буй Украины довтолгооны үеэр наад зах нь 56 энгийн иргэн амиа алдаж, 266 иргэн шархадсан болохыг Оросын Гадаад хэргийн яам өчигдөр мэдэгдлээ.

Оросын Украин дахь түрэмгийлэл эхэлснээс хоёр жил гаруйн дараа буюу наймдугаар сарын 6-нд Киев хил дамнасан халдлагаа эхлүүлсэн бөгөөд одоо ч Курск муж дахь дайралт нь үргэлжлүүлж байгаа.

Оросын Гадаад хэргийн яам өмнө нь есдүгээр сарын 5-ныг хүртэлх хугацаанд 31 хүн амь үрэгдсэн талаар мэдэгдэж байсан бол есдүгээр сарын 20-ыг хүртэлх хугацаанд ​​амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсэн болохыг мэдэгджээ.

Мэдэгдэлд өгүүлснээр 131 мянган энгийн иргэн бүс нутгийг орхин дүрвэсэн байна. Тус яам мөн Украины хүчнийхнийг зарим энгийн иргэдийг, тэр дундаа Суджа хотод 70-120 хүнийг хорьж байгаад буруутгажээ.

Харин Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихий Украин улс олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөж байгааг хэлээд, дээрх мэдэгдлийг баталгаажуулах боломжгүй гэж хариу мэдэгдсэн байна.

“Орос улс худал тоо баримт, суртал ухуулга олон жилийн турш түгээж ирсэн түүхтэй тул тэдний мэдэгдлийг баталгаажуулах ямар ч боломжгүй. Хэрэв Орос улс газар дээрх бодит байдлыг харуулахыг хүсвэл НҮБ болон ОУУЗХ-д нэвтрэх эрх олгож болно” гэж хэлжээ.

Украин НҮБ болон Олон улсын Улаан загалмайн хороог Курск мужид урьсан ч Кремль үүнийг “өдөөн хатгасан шинжтэй” гэж үзэж байгаагаа тодорхой илэрхийлээд, Украины урилгыг хүлээж авахгүй байхыг сануулж байв.

Украины хүчин дайралтаа эхлүүлснээс хойш Курск мужид 1,300 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай бүхий 100 сууринг хяналтдаа аваад байгааг тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленьский өмнө нь мэдэгдсэн. Харин Оросын албаны хүмүүс үүнийг үгүйсгээд, Орос улс сөрөг довтолгоогоор зарим тосгоноо чөлөөлсөн хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Курск муж, #Украины дайралт,

Эх оронч 103.168.34.173
2024-09-25
Өмхий фашист оросууд өөрсдөө эхлэж дайн өдөөж олон мянган хүний амийг буснуулчихаад одоо ингэж худлаа хуцахгүй шүү. Курсэд буцаагаад хот, тосгод газар нутгаа авч байна гэж худлаа хуцахаа боль! Ганц ч см газар чөлөөлж чадаагүй. Өдөр болгон 1500 цэргээ украйны дроны довтолгоонд алдаж байна. Гэтэл нөгөө тал нь ганц ч цэргийн хохиролгүй явж байна ш дээ. Нийт цэргийнх үхэл 1саяыг давсан. Энэ байдлаараа удахгүй өмхий алуурчин фашист орос мөхөх болно. Хохь нь. Яах гэж дайн өдөөсөн юм?
Хариулах