Монгол Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд “Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг шинэчлэн байгуулах төсөл” хэрэгжүүлж байна. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
"Монгол Улсын Засгийн газар нь үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд илүү нээлттэй ил тод болгох, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээ мэдээлэл, үйлчилгээгээр иргэдийг бүрэн хангах, төрийн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах, нээлттэй мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа билээ.
Монгол Улс Хаягжуулалтын тухай хуулиа 2013 онд баталсан байдаг. Бид Хаягжуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх, 21 аймаг, 330 сумын гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах, хаягийн мэдээллийн нэгдсэн систем байгуулах ажлуудыг шат дараатай хийж байна. Харин нийслэл Улаанбаатар хотод хаягийн суурь зураг хийгдэж дууссан бөгөөд хаягийн тэмдэг, тэмдэглэгээ хийх ажил хүлээгдэж байна.
Монгол Улс хаягжуулалтаа шинэчилж, хаяг олгох ажлыг улам сайжруулж, хаягийн мэдээллийн сан байгуулан, хаяг олгох асуудлыг цахимжуулсан боловч олон улсын жишигт нийцсэн, дэвшилтэт техник технологид суурилсан байдлаар хаягжуулалтын асуудлыг бүрэн шинэчлэх шаардлага байсаар байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхээр БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан Монгол Улсын хаягийн мэдээллийн нэгдсэн системийг боловсронгуй болгох төсөл хэрэгжүүлэх тохиролцоонд хүрээд байна. Төсөл 2026-2028 онд хэрэгжих бөгөөд манай улсын хаягжуулалтын асуудал бүрэн утгаараа шинэчлэгдэн, хаяг олгох, хаягт суурилсан төрийн үйлчилгээ хүртээмжтэй, илүү хурдан шуурхай болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр:
1. Хаягжуулалтын хууль, тогтоомж, эрх зүйн орчин сайжирч;
2. Хаягийн мэдээллийг удирдах дэвшилтэд систем нэвтрүүлж;
3. Онцгой байдал, цагдаа, түргэн тусламж зэрэг иргэд, олон нийтэд чиглэсэн төрийн үйлчилгээ цаг алдалгүй хурдан шуурхай хүрэх боломж бүрдэж;
4. Хиймэл оюун ухаанд суурилсан замчлалын систем бий болж;
5. Монгол Улсын нутаг дэвсгэрт өөрийн байршлыг хялбархан мэдэж болох зэрэг ач холбогдолтой юм.
Өнөөдөр энэхүү төсөл хэрэгжих ажлын эхлэл болгон Улаанбаатар хотын Сөүлийн гудамжинд хаягийн тэмдэг байршуулах үйл ажиллагаа болж байна.
Манай хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлж, хамтарсан төсөл ажилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, #Монгол Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд “Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг шинэчлэн байгуулах төсөл”,