Алсын зайн тусгалтай зэвсгийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтаа Вашингтон цуцлах гэж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна.
Мөргөлдөөнийг хурцатгах вий гэсэн болгоомжлолоос үүдэн АНУ Украинд Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх чадвартай зэвсэг нийлүүлэхээс татгалзаж, дараа нь ийм төрлийн зэвсэг нийлүүлсэн ч хэрэглээнд нь хязгаарлалт тавиад байсан юм.
Киевийн бусад холбоотнууд алсын зайн тусгалтай зэвсэг нийлүүлсэн ч НАТО-ийн орнуудыг дайнд татан оруулах эсвэл цөмийн мөргөлдөөнийг өдөөхөөс болгоомжилж мөн хэрэглээг нь хязгаарлаад байв.
Тэгвэл мягмар гарагт сэтгүүлчид АНУ зэвсгийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтаа цуцлах эсэхийг асуухад Байден “үүнд дээр ажиллаж байгаа” гэж хариулжээ.
Хариуд нь Кремль АНУ Украинд алсын тусгалтай “ATACMS” пуужингаар Оросын гүн рүү цохилт өгөхийг зөвшөөрвөл “зохистой хариу арга хэмжээ авна” гэж лхагва гарагт анхааруулсан байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өдөр тутмын хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд хандан “Вашингтон Украинд Оросын эсрэг алсын зайн тусгалтай зэвсэг ашиглахыг зөвшөөрөхөөр шийдсэн бололтой. Хэрэв ийм зүйл тохиолдвол Москва зохистой хариу арга хэмжээ авах болно” гэж хэлжээ.
“Бид ийм үйл ажиллагаанаас сэргийлж цэргийн тусгай ажиллагаагаа эхлүүлсэн. Барууны хамтын нийгэмлэгийн гаргасан, Украинтай холбоотой эдгээр шийдвэрүүд нь цэргийн тусгай ажиллагааг зөвтгөх шалтгаан болж байна.”
Өнгөрсөн долоо хоногт “Reuters” агентлаг эх сурвалжаас иш татан АНУ алсын зайн тусгалтай зэвсгийн асуудлаар Украинтай тохиролцоход ойрхон байгаа ч аливаа тээвэрлэлтийн өмнө техникийн асуудлаа шийдэх ёстой тул Киев хэдэн сар хүлээх шаардлагатай болж магадгүй гэж мэдээлсэн билээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #УКраин, #алсын зайн тусгалтай зэвсэг,