Мягмар гарагт Оросын нийслэлийг онилсон Украины дроны халдлагын улмаас Москва хотын орон сууцны барилгад гал гарч, нэг хүн амь үрэгдэж, 30 гаруй нислэгийг хойшлуулахад хүрсэн байна.
Оросын албаныхны мэдээлснээр агаарын довтолгооноос хамгаалах систем нь хотын эргэн тойронд дор хаяж 15 дрон устгажээ.
Мөн Украинтай хиллэдэг баруун өмнөд Брянск болон Оросын өмнөд хэсэгт орших Липецк мужид 60 гаруй дрон устгасан болохыг бүс нутгийн захирагчид мэдэгдэв. Ямар нэгэн хохирол учраагүй, хүний амь эрсдээгүй байна.
Украины дотоодын нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэл хурдацтай хөгжиж, Киев Оросын эрчим хүч, цэрэг, тээврийн дэд бүтцийг чиглэсэн дроны довтолгоогоо эрчимжүүлээд байгаа.
Москва хотын дарга Сергей Собянины мэдэгдсэнээр хотын эргэн тойронд дор хаяж 15 нисгэгчгүй онгоцыг устгасан бөгөөд яаралтай тусламжийн багийнхан бүс нутгийн хэд хэдэн газар, тэр дундаа Жуково нисэх онгоцны буудлын ойролцоо, Москвагийн хамгийн том нисэх онгоцны буудлуудын нэг байрладаг Домодедово дүүрэгт дуудагдан ажиллажээ.
“РИА” агентлагийн мэдээлснээр агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс Жуково болон нийслэл хотын ойролцоо байдаг бусад нисэх онгоцны буудлуудын агаарын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байна. Энэ нь дотоодын болон олон улсын 30 гаруй нислэгт нөлөөлжээ.
Нисгэгчгүй онгоцны довтолгооноос болж Кремлиэс зүүн өмнө зүгт 50 км зайд орших Раменское дүүрэгт дор хаяж хоёр орон сууцны барилга эвдэрч, хэд хэдэн орон сууцанд гал гарсан болохыг мужийн захирагч Андрей Воробьев “Telegram”-аар мэдэгдэв. Тус дүүрэгт 46 настай эмэгтэй нас барж, гурван хүн шархадсан бөгөөд 43 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Оросын аюулгүй байдлын албанд эх сурвалжтай “SHOT” болон “Baza” гэх “Telegram”-ын сувгууд дроны халдлагад Раменское дүүргийн таван орон сууцны барилга өртөж, сүйдсэн талаар мэдээлээд олон давхар барилгад гал гарч буй дүрс бичлэг нийтэлжээ.
Москва мужтай зэргэлдээ оршдог Тула мужийн эрх баригчид түлш, эрчим хүчний байгууламж дээр дрон унасан ч тус байгууламжийн “технологийн процесс”-д нөлөөлөөгүй болохыг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Москва, #ОРос, #УКраин, #дроны довтолгоо,